Facebook Twitter youtube
2017 оны байдлаар сураггүй болсон 70 орчим хүүхдийн 24 нь олдсон
2017-11-8 өдөр 10:23

GalbadralЦагдаагийн Ерөнхий Газраас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс сураггүй алга болсон хүүхдийн эрэн сурвалжлах ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал “11 дүгээр сарын 02-нд алга болсон н.Сэржмядаг охиныг эрэн сурвалжлахад ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан хаагчид, эрэн сурвалжлах алба, эрүүгийн цагдаагийн албаны холбогдох хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн холбогдох ажилтнууд оролцсон ажлын хэсэг ажиллаж байна.

Тухайн охиныг алга болсон гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага аваад эхний өдөр 250 орчим албан хаагч шөнийн 04:30 цаг хүртэл ажилласан. Дараагийн өдөр нь хүн хүчээ нэмэгдүүлж 510 орчим хүн охиныг эрж хайхад ажилласан.

Одоогоор илэрсэн үр дүнтэй мэдээ байхгүй. Ажлын хэсэг яг газар дээр нь байгаа. Улс орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа цаг минут тутамд тасралтгүй явагдаж байна.

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орноос Замын-Үүдэд суугаа Консулын газарт Монголын талаас уг хэргийн талаар холбогдох албан тоотыг хүргүүлсэн. Хятадын холбогдох байгууллагууд энэ хэрэгт хамтарч ажиллаж байгаа.

2017 оны байдлаар сураггүй болсон 70 орчим хүүхдийн 24 нь олдсон. Сураггүй болж байгаа хүүхдүүдийн төлөв байдал нь удаа дараа алга болдог, ар гэртэйгээ таарамжгүй байдаг, архи хэрэглэдэг гэсэн шалтгаанууд байдаг” гэв.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ