Facebook Twitter youtube
Б.Эрдэнэтуяагийн “гүр дуулал”
2017-11-8 өдөр 03:15

Erdenetuya 11Цэнгээнт бүжгийн хатан хаан гэж өргөмжлөлтэй Б.Эрдэнэтуяа англи, япон хэлээр чөлөөтэй ярьдаг, юм юмны захтай бүсгүй. Энэ зан чанар нь холливудын од Стивен Сигалын сэтгэлийг татаж, амьдралдаа олон үндэстний, олон эхнэр сольсон зодоонч эрийн “отгон” хайрт нь, гэргий нь болж чадсан. Америкт 10 гаруй жил амьдарсан Батсүхийн Эрдэнэтуяа Монголдоо элэгтэй, монгол дээл хувцсаар гоёдог. Хааяа алтан бүс, цул алтан том ээмэг зүүж гангарах нь бий. Сүүлийн үед Б.Эрдэнэтуяа цахим ертөнцөд идэвхтэй байж, фэйсбүүкийн хатан хаан болж байна. Харж байгаад үнээг магтаад үг холбоод биччихдэг, улсын наадамд торгон жолоо өргөсөн хурдан морийг хараад шүлэг тэрлэдэг Б.Эрдэнэтуяаг авъяаслаг, хөдөлмөрч гэхээс яах вэ. Монгол бүсгүй Б.Эрдэнэтуяа бөөгийн шившлэг шиг шүлгийг өдөртөө тэрлэн, олон нийтэд сонирхуулдаг. Б.Эрдэнэтуяагийн “гүр дуулал” гэж ч болох шүлгээс хүргэж байна.
ЖАМ, ЖАЯГ, ЖУДАГ…
Зоосоор төлдөггүй үйлийн үр гэж бий
Залиар тулдаггүй туйлын үнэн гэж бий
Зээлээр сунадаггүй хүний нас гэж бий
Зэдээр хуурдаггүй нүглийн нүд гэж бий
Зоргоор болдоггүй хүслийн хяслан гэж бий
Зогсоож болдоггүй амьдралын хүрдэн гэж бий
Захирч болдоггүй хүний заяа гэж бий
Заргалдаж болдоггүй хүний төөрөг гэж бий
Зөрж болохгүй тэнгэрийн бошго гэж бий
Зөрчиж болохгүй ертөнцийн хууль гэж бий
Заавал мөрдөх амьдралын жаяг гэж бий
Зайлшгүй зохицох байгалын зохирол гэж бий
Сөрж болохгүй хорвоогийн жам гэж бий
Сөхөрч болохгүй орчлонгийн шалгуур гэж бий
Сөгдөөд нэмэргүй эрлэгийн шүүлт гэж бий
Сүслээд нөмөргүй харийн тэнгэр гэж бий!
Шүүж болдоггүй хүний тавилан гэж бий
Шунаж болдоггүй амьдын жаргал гэж бий
Шилж болдоггүй оноосон зам гэж бий
Шилжүүлж болдоггүй тохоосон үүрэг гэж бий
Бөхөөж болохгүй амин гал гэж бий
Булзаж болохгүй аман андгай гэж бий
Булингартуулж болохгүй ариун цус гэж бий
Бутаргаж болохгүй алтан ураг гэж бий
Мөнхөд манах хүний мөн чанар гэж бий
Мөрлөж сахих хүний ёс жудаг гэж бий
Мохоож болохгүй ясны чин зориг гэж бий
Мөхөөж болохгүй язгуурын чин хүсэл гэж бий!
Б. Эрдэнэтуяа
2017.9.3
Алтан нар алиман сар
Асарлах дээд тэнгэрээ мялаах
Ариун цагаан сүүн өргөл
Авралт дээд Хан Хурмаст
Ачлалт дээд өвгөд эмгэдээ ундаалах
Аагтай шар цайн өргөл
Газар лусын эздийг аргадан эрчлэх
Ганган сайхан бор цайн өргөл
Эх дэлхий этүгэн газраа баясгах
Эрдэнэт сайхан будаа тариан өргөл өө!
Хамгийн энгийн бөгөөд агуу өргөл энэ байна,
Хайраар сүлээд өргөж бай
Хүчээр эрчлээд сөгнөж бай
Хүслээ дайгаад ерөөж бай
ХҮН гэдгээ таниулж бай!
Аяга аягаар нь атга атгаар нь
Арвин ихээр өргөж бай
Ач тус нь хязгааргүй
Аврал ивээл нь хэмжээлшгүй
Хүртээх буян нь цаглашгүй
Хүүдий сав тань дундаршгүй!
Б. Эрдэнэтуяа
2017.9.1

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ