Facebook Twitter youtube
Х.Мөнгөнцэцэгийн “эротик” агшин
2017-11-7 өдөр 04:55

MunguntsetsegДуучин Х.Мөнгөнцэцэгийг “Нийтийн дууны гүнж” гэж өргөмжлөх болжээ. Сумогийн “алтан хараацай” Кёкүшюзаны гэргий, хоёр хүүхдийн ээж болж, тайзаа орхисон Т.Баясгалангийн араас орон нутгийн голдуу олон дуучид нийтийн дууны гал тогоонд хүчээ үзсэн ч “Нийтийн дууны гүнж” гэх алдрыг Х.Мөнгөнцэцэгт сонсогчид дуу нэгтэй өгсөн. Харин сүүлийн 20 шахам жилд зохиолын дуунд хүлээн зөвшөөрөгдсөн хоёр сайхан “гүнж” бүсгүйн багш нь МУГЖ М.Найдалмаа. Дуучин Т.Баясгалан, Х.Мөнгөнцэцэг хоёрын тайзны хувцаслалт, үзэгчдээ хүндлэн мэхийх, ааль ааш нь дуучид дотроо “анги” л даа. Дууч бүсгүйчүүдэд тайзан дээрх хөдөлгөөн, намба, харц, дуулалт, зогсолт, үзэгчдээ ёслохыг багш нь зааж өгдөг биз.
Ер нь СУИС-ийн багш Найдалмаа, Ичинхорлоо хоёр, шавь нартаа юм “өгдөг”, өгөгдөл сайтайгаараа алдартай. М.Найдалмаа багш УДБЭТ-ын гоцлол дуучин Ш.Наранчимэг, МУГЖ С.Ганзориг, МУГЖ Т.Баясгалан, “Киви” хамтлагийн ахлагч Ука нарт багшилж, тэд салбар, төрөл жанртаа амжилттай яваа. Олон шавьтай Найдалмаа багш тоглолт хэсэн дуулаад байдаггүй. Хайртай шавь Т.Баясгалангийнхаа тоглолтын үеэр “гурван гавьяатын” гэж алдаршсан “Хан шувуу”-г Т.Баясгалантай хамтран дуулсан удаатай. Энэ оны эхээр болсон “Уулзахын хүслэн” тоглолтонд нь М.Найдалмаа багш, шавь Х.Мөнгөнцэцэгтэйгээ хослон Буриадын алдарт дуу болох “Эжимны”-г дуулсан нь шавиа үнэлдгийн илэрхийлэл.
“Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан, “Харанга”-ын Лхагвасүрэн, “Хар сарнай”-н ахлагч С.Амармандах зэрэг нэртэй дуучидтай хоршин дуулж байсан, хослон дуулаачаа сонгохдоо адтай, мэдрэмжтэй хамтрагч. Т.Дэлгэрмөрөн, залуу дуучдаас онцлон Х.Мөнгөнцэцэгтэй “Хайрын дээд хань минь” дуугаа дууллаа.
Алдар нэрт гарах тусам атаархагсад олон. Анхны тоглолтоо хийсэн Х.Мөнгөнцэцэгийг дуучин найзынхаа нөхрийг булаасан гэх “хар пиар” салахгүй дагаж, үнэн худал нь эргэлзээтэй энэ яриаг зориуд дэврээж, хувь нэмрээ оруулагсад ч олон. Цуу ярианд өгөх хамгийн сайн хариулт бол дуугүй байх… гэгчээр Х.Мөнгөнцэцэг хар цагаан дуугүй өнгөрөөсөн. “Аргалд явсан ижий минь Арай дэндүү удлаа шүү дээ…” гэж дуулдагчлан уран бүтээлээсээ түр хөндийрсөн Х.Мөнгөнцэцэг шинэ дуу хийхгүй арай л дэндүү удлаа. Нийтийн дууны гүнжээ ч сонсогчид санаж байна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ