Facebook Twitter youtube
Хүргэн хүү ч мөнгөөр дутдаг
2017-11-6 өдөр 03:17

BatkaaЕрөнхийлөгчийн сонгуулийн үеэр ”Гацуурт”-ын Чинбатын телевиз Х.Баттулгыг дэмжиж, “Х.Баттулга ба түүний команд”-ынхан хариу барьж, мэтгэлцээнийг Монгол телевизээр гаргая гэсэн санал тавьж байлаа. “Гацуурт”-ын Чинбатын ганц охин Ч.Номингийн нөхөр Бат-Эрдэнэ, Батка нэрээрээ цахим сүлжээнд байдаг. Тэрбумтны хүргэн юм юманд оролцомтгой, хошуу дүрэмхий. Тэр ч зангаараа ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар очихыг санаархсан бололтой. Энэ тухай сэтгүүлч бүсгүй ам алдаж, Батка, “Херо”-гийн Баатараар лоббидуулж , Хэвлэл мэдээллийн албаны дарга болох гэж явсан тухай “жиргэлээ”. Дагина ч гэсэн мөнгөөр дутдаг гэж, тэрбумтны хүргэн хүүд ЕТГ-ын ХМА-ны даргын цалин хэрэгтэй л байгаа бололтой. Анх алтан бөгстэй, мөнгөн цээжтэй, өндөг шиг өөгүй төрсөн гэж эзэн нь магтуулж, хаалтын гэрээгүй ганц телевиз гэж мэдээ болгоныхоо дараа өөрийгөө магтаж, бусдыгаа матдаг телевизийн тухайд ганц нэг газартай хийсэн гэрээний тухай яригдаж эхэллээ. Их ч барьсан, бага ч барьсан өмхий гэдэг дээ…

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ