Facebook Twitter youtube
Архи уух ч яахав, агсам тавибал зугтаарай…
2017-11-3 өдөр 06:20

BattulgaUudaggui ch hen bailaaМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, олимпийн аварга Н.Түвшинбаяр, сумо бөхөөс төрсөн анхны монгол ёкозуна Асашёорюү Дагвадорж гурав нас харгалзахгүй нөхөрлөдөг, үй зайгүй найзууд, ах дүүс. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Аса аварга, Н.Түвшинбаяр хоёр ахдаа үнэнчээр зүтгэсэн. Анх сурталчилгаа эхлэхэд л гурван аваргын хамтдаа авахуулсан зураг олон нийтэд тарж, аваргуудаар бахархаж байсан цаг саяхан.
Гэтэл энэ зургийн “хоёрдугаар анги” гарчээ. Тэнцвэр алдаж, биесээ түшсэн гурван аваргыг согтуу байгаа гэж цөөнгүй хүн хардаж байна. Монголдоо эр бяраараа алдаршсан гурван аваргыг өмөөрөх хүн түүнээс хэд дахин олон. “Архи уугаагүй ээ, эрүүл байна. Уулын оргилд хүчтэй салхитай, хувцас малгай нь салхинд хийсэж, хөлийнх нь тэнцвэр алдагдаж, биесээ түшсэн” гэж хамгаалж байна.
Хааяа архи амссан ч аваргуудыг буруутгах хүн байхгүй. Харин архи уух үеэрээ энэ гурван хүчтэн агсам тавибал, сул дорой биетэй улс хурдан зугтаж, ёстой л “долоон уулын цаана далд орсон” нь өлзийтэй биз.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ