Facebook Twitter youtube
Чимэг хүүхэн Ардын намд байх гавьяагүй…
2017-11-2 өдөр 03:14

baasan-egch“Тунгалаг тамир” гардаг иймэрхүү явдал одоо ч манай улс төрд мэр сэр гарсаар.
Нийслэлийн прокурор Баярмагнай гэдэг хүн АТГ-ын Олон нийтийн Зөвлөлийн гишүүн болсон Г.Баасан “эгчийг” эсэргүүцэн, “Энэ Г.Баасан гэдэг хүн болбаас хүн өмгөөлж (60 тэрбумын “эцэг” иргэн Доржзодовыг өмгөөлж байгаа) байгаа тул энэ байгууллагад орох ёсгүй гэсэн бичиг үйлдэж, Хуульчдийн Холбоонд явуулжээ. Энэ нь “Тунгалаг тамир” кинонд нэг лам “Энэ Чимэг хүүхэн Ардын Намд байх гавьяагүй…” гэдэг шиг Баасан авгай АТГ-ын Олон нийтийн зөвлөлд байх гавьяагүй гэж Баярмагнай прокурор бараг л хэлж.
Энэ нь ард түмнээс “монгол ялж” сонгогдсон ерөнхийлөгчийн ардын хяналтыг тогтооё гэж байгааг эсэргүүцэж бүрэн эрхэнд нь халдсан явдал гэж ойр тойрныхон нь уурсаж сууна. Хаа ч явсан үймээнийн эзэн болдог Г.Баасан хатагтай АТГ-г мөн л бужигнуулж явна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ