Facebook Twitter youtube
Сэтгүүлч Дашзэвэг буюу дуучин DZ man: Нас 60 гарсан ч бие организм маань залуугаараа, тогтмол секс хийдэг
2017-11-1 өдөр 10:16

dzman-Насаараа сэтгүүлч хийсэн хүн нэг өдөр л гэнэт рок поп урлагийн ертөнцөд шинэ урсгал оруулж ирэн нийгэмд шуугиан дэгдээж дуучин гэж нэрлэгдсэн.
-Хөгжмийн зохиолч Б.Наранзун дуучин Д.Энхзол бид гурав рок попын нэг шинэ төрөл болох электро хөгжим, тэр дотроо “дэнс транс“ гэдэг чиглэлийг анх удаа Монголд оруулж ирсэн. Энэ бол рок попын хамгийн орчин үеийн хөгжмийн төрөл. 1980-аад оны дундаас дэлхийд хүчээ авч эхэлсэн. Б.Наранзун бид хоёр гурван жилийн өмнөөс эхлэн энэ талаар ярьж судалж ажиллаад өнгөрсөн оны 5-р сараас эхлэн уран бүтээлээ олонд хүргэсэн юм.
- Та одоо юу хийж байна? Таныг богино хугацаанд их зүйл хийх байх гэж хүлээж байна?
-Ганц нэг дуу хийчихээд шууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах хэрэггүй юм байна лээ. Одоо бол яг энэ чиглэлээр “DZ man” гэдэг нэртэй зургаан дуутай шинэ CD гаргаж байна. Миний анхны CD-ний гол онцлог бол монгол хүн электро хөгжмийг зохиож, түүндээ олонд танигдсан монгол аялгуу хийж өгсөн. Шуугиулан гарч ирчихээд алга болчихлоо гэж бодож байгаа байх. Энэ бол “В” продакшны тактикийн асуудал. Яагаад гэхээр түрүүчийн миний дуунуудыг эхлээд телевиз, FM радиод өгч нийтэд түгээгээд, дараа нь CD болгож борлуулах гэсэн чинь борлуултанд муугаар нөлөөлсөн байна лээ. Хүмүүс хуулж хувилж аваад аль хэдийнээ тараачихсан байсан. Тиймээс одоо гаргаж байгаа CD-нийхээ бизнес, тактикийн асуудлыг сайн боловсруулж байна. Миний CD-ийг хүлээж буй хүмүүс олон байгааг би сэтгүүлч хүнийхээ хувьд харж байна. Уран бүтээлээсээ ашиг олмоор байна шүү дээ.
-Та “В” продакшнтай ямар гэрээ хийсэн вэ? Тантай хамтарсан уран бүтээлээс ашиг олддоггүй учраас хамтарч ажиллахаа болино гэж яригдаад байсан?
-Уран бүтээлийнхээ ашгаас надад 10-аас дээш хувь өгдөг. Тэд чинь миний клипийг хийх гэж их мөнгө гаргаж байгаа. Гэрээний дагуу юу гэж заасан тэр дагуу л би ашгаа авна. Түүнээс би хэн ч биш байснаа нэрд гарчихаад илүү мөнгө нэхэхгүй л дээ. Тиймэрхүү асуудал гаргахгүй, эвийг нь олж хэнтэй ч ажиллаж чадах ухамсар чадвар надад өнгөрсөн жилүүдэд суусан. Би тэдэнтэй хоёр жилийн гэрээ хийсэн байгаа. Миний гол зорилго бол электро хөгжмийг өндөр түвшинд, олон хүн сонирхох хэмжээнд уран бүтээл хийж Монголын залуучуудад хүргэчихээд холдоод явна. Надад рок попын чиглэлээр олон жил уран бүтээл хийх нас алга. Шинэ гарч байгаа CD-гээ Сингапурт хийж байгаа. Надад болон манай “В” продакшнд АНУ, Европ ер нь хаана ч очсон гэрээ хийгээд хамтраад ажиллах хүмүүс, студи байгаа.
-Таны хувьд уран бүтээл хийхэд мөнгө төгрөгний асуудал дээр хүндрэл нэг их гардаггүй байх. Бие даагаад уран бүтээл хийж болдоггүй юм уу?
-Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Найман газар ажиллаж, найман газраас хөлс мөнгө авч байна. ХУИС, “Зохиомж”, “Их засаг”, “Түгээмэл” их дээд сургуулиуд, “Миний Монгол FM100.5”, “Ертөнц дахины энх тайваны холбоо”, Монголын радио, “UBS” телевиз болон олон газар байна. Энэ бүгдээс ямар нэгэн хэмжээгээр цалин авдаг. Аль ч нийгэмд би хэрэгцээтэй хүн байж чаддаг. Мөнгөнөөс илүүтэйгээр мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах нь чухал
-Та гадаад орноор олон удаа явж их зүйлийг ажигласан хүн. Тэгж явахад өөр салбараас урлагийн салбарт гэнэт уран бүтээл хийгээд гараад ирсэн таньтай ойролцоо насны хүн тааралдаж байв уу?
-60 гарчихаад залуу стильний уран бүтээл хийгээд яваа мэргэжлийн хүмүүс олон байна. Түүнээс над шиг насаараа өөр зүйл хийж байгаад нэг өдөр “Би хөгжмийн урлагт хүчээ үзэх гэж байна. Намайг үүнээс хойш DZ man гэж нэрлэж байгаарай” гээд рок поп руу орчихсон хүн би хайж үзсэн. Надтай лав тааралдаагүй. Би рок попд шинэ урсгал оруулж ирж чадна гэдэгтээ өөртөө итгэлтэй байсан. Намайг “Пентатоник” наадмын тэргүүн шагнал авахад яруу найрагч Б.Лхагвасүрэн “Дашзэвэг дуулах дөргүй юм байна лээ. Мэддэггүй чаддаггүй юмаа мэдлэгээрээ нөхөөд дэлхийн хөгжмийн сорыг олоод, умайтал нь татаад гаргаад ирдэг буянтай хар зөнөг байна” гэж хэлж байсан. Түүнээс хойш намайг нас намбандаа байсангүй гэж загнаад байсан гэр бүлийн хүн маань ойлгож эхэлсэн.
-“Олон нүцгэн охидтой дууллаа. Нас намбандаа байсангүй” гэж загнасан гээ биз? Таны дуулахыг тэдний бүжиглэх нь сонирхолтой болгож өгсөн байх?
-Тэр үнэн шүү дээ. Залуухан охидын дунд 60 гарсан хөгшин хүн гарч ирээд дуулах хүн бүрт л сонин харагдана биз дээ. Гэхдээ бүжиглэх, клипэнд тоглох охидуудыг нүцгэн шалдан байлгах уу, үгүй юу гэдэг бол “В” продпакшны ажил, надаас хамаарахгүй. Саяхан намайг Дорнодод тоглолтоор очиход хүн бүр л хүлээн зөвшөөрч байна лээ. Яасан гэхээр миний насны хүмүүс хүртэл “Чиний дуулж бүжиглэх байж болох л зүйл. Харин улс төрийнхөө юмыг хаяагүй биз? Одоо манай улс төрийнхөн юу болж байна” гээд ярих гэсэн олон хөгшчүүл байсан. Бага дунд ангийн хүүхдүүд хүртэл “DZ man ах аа, гарын үсгээ өгөөч” гээд гүйж явсан. Хүн бүхэнд хэрэгтэй байна гэдэг уран бүтээлч хүний бахархал, гайхамшигтай чанар шүү дээ. Миний нас, зүс царай хөгширсөн харагдаж байгаа. Энэ бол байгалийн хууль. Түүнээс миний сэтгэлгээ бие организм бол залуугаараа байгаа. Сүүлийн 20 гаран жил Францын “Поло” гээд ганцхан үнэртэй усыг түрхэж байна. Өдөр бүхэн үнэртэй ус түрхдэг. 100 грамм нь 200 мянган төгрөгний үнэтэй. Өглөө босоод би массажны самаар үсээ 96 удаа самнадаг. Яагаад гэхээр миний ээж 76 нас хүрээд өөд болсон. Би ээжээсээ 20 насаар илүү насалдаг юм бил үү дээ гэж бэлэгшээж 96 удаа самнадаг. Хөдөө гадаа хаана ч явсан тоогоороо л самнадаг. Тийм учраас үс маань өдий хирийн насанд шингэрээ ч үгүй байна. Миний үеийнхэн ерөнхийдөө бүгд толгой нь халзарчихсан гүзээ суучихсан байгаа. Би 50 нас хүртлээ гэдэсний таталт хийсэн. Саяхан нэг эмнэлэгт очсон чинь эмч нь “Таны арьс жаахан хүүхдийнх шиг булбарай байна” гээд гайхаж нь лээ. Аргагүй шүү дээ, 30 жил өглөө болгон зөгийн балтай буцалсан ус ууж байна. Гадаадад томилолтоор явсан ч уудаг. Өтөлсөн болохоос үхсэн биш, хөгшин ч гэлээ биеэ эрүүл байлгахын тулд арчлах хэрэгтэй. Өглөө бүхэн дасгал хийх нь чухал. Уул өөд 20 гаруй насны залуутай цуг гүйхэд би лав амьсгаадахгүй гарчихна.
-Өтөлсөн болохоос үхсэн биш гэлээ. Танаас сексийн талаар асуухад нэг их халгаад байх зүйлгүй санагдаж байна. Яагаад гэхээр та харьцангуй залуу сэтгэлгээтэй, илэн далангүй хүн?
-Би үүнд хамгийн идэвхтэй. Гэхдээ нэг их хэтрүүлж болохгүй. Одоо ч гэсэн долоо хоногт хоёроос буухгүй хийдэг. Үүнийг заавал олонд яриад байх зүйл биш л дээ. Хүнд дуулгаад яриад баймааргүй гэр бүлийн хамгийн нандин зүйл энэ дээ.
үүлийн үед таныг залуу охид руу сээтэн хаядаг болсон, бас залуухан охидоос захиа авдаг гэх зэргээр ярьдаг болж?
-Сайхан хүүхэн хараад сээтэн хаяхгүй эр хүн сэтгэлийн гажигтай байдаг. Би одоохондоо эрүүл байна. Хардаг, яагаад болохгүй гэж. Хөгшин хүн залуухан бүсгүйн гоо үзэсгэлэнг яагаад харж болохгүй гэж. Надад одоо ч охидоос захиа ирдэг.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ