Facebook Twitter youtube
Брэд Питт Жолитой амьдарсан үеэ “Тамын 12 жил” гэжээ
2017-10-27 өдөр 12:14

angelina_jolie-brad_pittГэр бүлээ цуцлуулаад Холливудын жүжигчин Брэд Питт сэтгэл зүйчийн туслалцаа авахад хүрсэн. Үзэсгэлэнтэй эхнэрээсээ жилийн өмнө салсан Брэд Питт одоог хүртэл тайвширч чадахгүй байгаа аж. Сэтгэл санаагаа тайван байлгах, архины хамаарлаас гарахын тулд тэрбээр сэтгэлзүйчтэй тулж ажиллахад хүрчээ.

53 настай Брэд Питт, Жоли тэр хоёрын амьдралд маш олон асуудал байсан гэж ярьсан. Гэр бүлийн ярвигтай асуудлуудаас болж Холливудын нэрт жүжигчин архинд хүртэл орсон аж. Жолитой амьдарсан он жилүүдээ тэрбээр “Тамын 12 жил” гэж хэлжээ. Анжелина Жолиг төрсөн аав нь хүртэл “сэтгэцийн өвчтэй” гэж хэлж байсан, хурц зан араншинтай гэдэг. Анжелина Жоли хүүхдүүдээ хэт эрхлүүлж, тэдний зургаан хүүхэд, аав ээжтэйгээ ороод гарахад дуу чимээ, дураараа занд нь рестораны зөөгч хүртэл ядардаг гэж яригддаг. Тэгэхээр 100-гийн талыг насалж байгаа Брэд Питтэд амаргүй л байсан байх.
Брэд Питт өмнө нь албан ёсоор гэрлэж, долоон жил амьдарсан Женнифер Анистоноос салсны дараа “Бид хоёр хоёулхнаа амьдрах уйтгартай байсан. Би буйдан дээр байнга хэвтсээр байгаад цагирган боов болох шахсан” гэж ярьж байсан. Сайн эр хайрлаж, ханилж явсан бүсгүйгээ муулдаггүй, дутагдлыг нь олонд зарладаггүй гэдэг. Өмнөх хоёр ч амьдрал, хоёр ч сайхан бүсгүйгээ сайнаар дурсаагүй Брэд Питт 10 хуруу тэгш биш гэдгээ харуулсан бололтой.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ