Facebook Twitter youtube
М.Энхболд өөрөө дуртай юу, зориуд “алж” байна уу?
2017-10-24 өдөр 03:09

Yu veМАН-ын дарга М.Энхболд 2005-2007, 2013 оноос МАН-ын даргаар ажиллаж буй. 2013 онд дахин Ардын намын дарга болсных нь дараахан “Жаран сэтгүүлчтэй өглөөний цай ууж, жаргал зовлонгоо хуваалцав” гэсэн гарчигтай мэдээ гарч, МАН-ын дарга М.Энхболдын пиар эхэлсэн. Намар нь бүр гаарч, 9 сарын 1-нд “Намрын цэцэгсийг ичтэл гоёсон сурагчидтай намын дарга М.Энхболд хамт баярлалаа” гэсэн гарчигтай мэдээ өдөр тутмын сониноос эхлээд баахан сайтаар тарав. Уг хүн нь ийм асар хоцрогдсон, хуурай магтаалд дуртай хүн үү эсвэл, сайн хүн болох гэж долигонож өмнөөс нь удаа дараалан “алаад” байна уу гэсэн яриа үе үе гардаг.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр МҮОНТ-ээр гарсан шууд мэтгэлцээний долдой асуулт түүний рейтингийг навс унагасан. “Та аядуу зөөлөн хүн…” гэж зулгуйдсан асуултаас болж, шууд мэтгэлцээнийг үзэх хүмүүсийн тоо цөөрч, М.Энхболдын эсрэг санал өгөх хүн эрс өссөн байх.
Өмнө нь Ерөнхий сайд, МАН-ын даргаа Москвагаас ирсэн С.Баярт нэг өдөр өгөөд нүүр нь улайгаа ч үгүй, элдэв өнгийн ааш гаргаагүй тэвчээртэй хүн. Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдаж, МАН-ын даргын ажлаа өгнө гэчихсэн яваа. МАН-ын дарга М.Энхболдын голлож бүрдүүлсэн “Мэргэжлийн засгийн газар”-ыг нь улстөрчид “хүрэлсүх”-дээд унагаалаа, шинээр засгийн газар бүрдүүллээ. МАН-ын дарга М.Энхболд сайн муу үг хэвлэлээр яриагүй. Сайд нарыг томилох УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын даргын хувьд өөрийнхөө хувийн амбицийг илэрхийлээгүй, зан чанарын хувьд төлөвшсөн хүн шиг байгаа юм. Үгүйдээ л нэг удаа “Таны хэлсэн үг надад таалагдахгүй байна” гэж микрофон хааж үзээгүй.
Зун болсон мэтгэлцээний шарх аниагүй байхад дахиад л нэг хэвлэл М.Энхболдыг “аллаа”. Уг нь Монголд “ганцхан үнэнийг хэлж чаддаг” зоригтой, шударга хэвлэл гэгддэг сонин М.Энхболдыг магтан матаж, янаглан хорлов. Эзэд нь Төв аймгийнх, М.Энхболд даргатай нэг нутгийнх. Нутгийнхаа улстөрчийг дэмжиж, амьхандаа МАН-ын даргаар үлдээх гээд байгаа юм уу, эсвэл М.Энхболдыг удаа дараа унагасан “долоох” аргаараа “хөвөнд боосон чулуу”-гаар нам цохиж нэгмөсөн “гүйцээх” гээд байгаа юм уу. Ийм нийтлэл уншсан ямар ч хүнд таатай сэтгэгдэл төрөхгүй, нөгөө л хуучны хуурай магтаал шиг. Учир мэдэхгүй, орчноосоо тасарсан “вакумжсан” хүн үүнийг бичээгүй байлтай. Мөнгөө төлсөн хүн өөрийгөө ингэж доромжлуулмааргүй.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ