Facebook Twitter youtube
Монгол охинтой Эван МакГрегор эхнэрээсээ салжээ
2017-10-23 өдөр 11:28

JamiyantsetsegХолливуудын нэрт жүжигчин Эван МакГрегор эхнэрээсээ салахаар болжээ. “Мулен руж”, “Оддын дайн” киноны од 46 настай МакГрегор эхнэр Эвагаас тусдаа амьдрах болсон гэнэ. Өнгөрсөн тавдугаар сараас хосын харилцаа муудаж, улмаар салахаар болсон байна. Продюссер мэргэжилтай Эва өчигдөр Санта Моникад байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн бөгөөд тэрбээр энэ үеэр хуримаа бөгжөө зүүгээгүй байжээ. Хос 1995 онд дэлгэцнээ гарсан “Kavanagh QC” уран бүтээлд хамтран ажилласан бөгөөд 1998 оны хоёрдугаар сард хуримаа хийсэн юм. Холливудын нэрт жүжигчин Ewan McGregor /Эвин/ Монгол охин үрчилж авсан болохоор монголчуудын сайн танил жүжигчин. Шотланд гаралтай Английн нэрт жүжигчин Эван 2004 онд дэлхийг тойрсон баримтат кино хийх үеэрээ Монголоор дайрч гарсан нэрт жүжигчин хүүхдийн халамжийн төвөөр ороход Жамъянцэцэг хэмээх хоёр настай охин нүдэнд нь тусчээ. Өөрийн төлөөлөгчөө Монголд үлдээж, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь охиныг үрчилж авах бүхий л зүйлийг хийсэн байна. Энэ хооронд Эван охинд хэрэгтэй хувцас, витамин, тоглоом гээд хэрэгтэй бүхнээр нь хангадаг байж. Хоёр жилийн дараа охиныг өргөж авах эрх нь нээгдэж дөрвөн настай Жамъянцэцэг охин нэр алдартай ааваа дагаад Холливудыг зорьсон юм. Нэрт жүжигчний эхнэрийг Иви Мавракис гэдэг бөгөөд тэд Жамъянцэцэгээс гадна хоёр охинтой. Тэдний том охин Глара 1996 онд төрсөн бол дараагийн охин болох Истэр нь Жамъянцэцэгтэй нэг оных буюу 2001 оны зун төрсөн. Холливудын хамгийн тогтвортой амьдралтай хос салах болсон нь харамсалтай.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ