Facebook Twitter youtube
Брэд Питт өөрөөсөө 32 дүү, Жолигийн “бага нас”-тай болзож байна
2017-10-22 өдөр 06:10

eleХолливудын алдарт хос Брэд Питт, Анжелина Жоли нар албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаад яг нэг жил, нэг сарын хугацаа өнгөрлөө. Сайхан бүсгүйд дагалдах “бонус” адайр зантай Анжелина Жоли, “нормал” сэтгэхүй, хэвийн, энгийн хүмүүжилтэй Брэд Питт хоёрыг удахгүй сална гэж хэлэх хүн олон байдаг байсан. Алдарт хосууд 12 жил хамт амьдарсаны эцэст салсан. Салснаасаа хойш бусад хүмүүсийн адил нэгнээ “үзэхгүй” байсан хосууд саяхнаас харилцаа нь сайжирч, хүүхдүүдтэйгээ хамт уулзах болсон билээ. Энэ уулзалтхүмүүст итгэл төрүүлж, Брэд Питт, Анжелина Жоли эргээд нийлж магадгүй гэсэн найдвар төрүүлсэн.
Гэтэл 53 настай Брэд Питт өөрөөсөө 32 насаар дүү 21 настай жаал бүсгүй Ella Purnell-тэй болзож байгаа гэсэн яриа хурдацтай түгж байна. Энэ яриа Анжелина Жолиг гайхшруулжээ. Хуучин нөхөр нь өргөмөл ууган хүүгээсээ 5-хан насаар эгчмэд бүсгүйтэй уулзаж байгаа болохоор гайхах нь аргагүй.
Элла Пернел Брэнжилна гэх өнөр бүлийн эртний танил. Анжелина Жоли хүүхдүүдтэйгээ тоглосон “Maleficent” кинонд Английн жүжигчин Пернел, Жолигийн бага залуу насны дүрд тоглож байсан юм
.MAIN-Ella-PurnellELLE P

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ