Facebook Twitter youtube
Дуучин Б.Маралжингоо, С.Гантогоо хоёр салсан уу?
2017-10-22 өдөр 03:59

Gantogoo gar uuХоолойн чадлаараа гайхуулж, залуу дуучдыг өнгөлж явдаг Б.Маралжингоо урлагаар тууштай явдаггүй. Хааяахан нэг дуу гаргаж, хит болгочихоод нам гүм явдаг. Б.Маралжингоо 15 настайдаа “Хувьсал”-ын “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дууг “Номинталст”-ын Хаянаа, Номинжин хоёртой хамтран дуулж, олонд анх танигдсан.
Аав ээж нь Замын-Үүдэд боломжийн бизнестэй, ар тал сайтай болохоор тэр үү, ивээн тэтгэгчтэйгээ нэр холбогдон нүүрээ улайлгаж байсан удаагүй. Харин реппер GEE-тэй үерхэж, жил шахам хамтран амьдарч байсан. Эрчүүдтэй тэр бүр холбогдож яваагүй, залуу дуучид дотроо энгэр чангатайд тооцогдох Б.Маралжингоо саяхан нэгэн залуутай дотноссон зургаа тавьж, дууг нь сонсох дуртай залуусыг хөдөлгөөнд орууллаа. Нүүрийг нь нуучихсан Б.Маралжингоогийн хайртыг таних гэж оролдож, “Яг түүн шиг” шоунд оролцсон С.Гантогоог түүний найз залуугаар “тодруулав”. С.Гантогоо ч Маралжингоог “Сайн дуучин, би хүндэлдэг” гэж олонд зарлаж, хайраа бага ч атугай илэрхийлжээ. Харин удалгүй Б.Мараджингоо “Бүх юм өөрийн цаг хугацаатай” гэж бичсэн нь найз залуугаасаа салжээ гэсэн үг гэж фэнүүд нь ярьж байна.

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ