Facebook Twitter youtube
“Анна Каренина”, Вронскийд Элизавета Боярская, түүний нөхөр Максим Матвеев тогложээ
2017-10-22 өдөр 02:24

img-20160411125437-572boyarskaya_liza_101b53737e3231057ac07129686843f33d933322_0Энэ 2017 онд шинээр бүтээсэн “Анна Каренина” кинонд олны сайн мэдэх нэрт жүжигчний охин Элизавета Боярская тоглов. Хайр сэтгэлтэй залуу болох Вронский гүнгийн дүрд амьдралынх нь хань Максим Матвеев тогложээ.
Өмнө нь дэлгэцнээ “Анна Каренина”-гийн дүрийг Грета Гарбо, Viven Ли, Татьяна Самойлова, Майя Плисецкая, Кайра Найтли сйахан бүсгүйчүүд амилуулсныг үзэгчид сайн мэднэ. ОХУ-д 2009 онд хийсэн “Анна Каренина” кинонд Татьяна Друбич тоглосон. Харин 2017 онд ОХУ-д дахин нэг “Анна Каренина” цуврал кино бүтээлээ.
“Анна Каренина” цувралын найруулагч Карен Шахназаров Анна Каренинад Элизавета Боярскийг шууд сонгож, харин эх нөхөр Максим Матвеевыг сонгохдоо эхлээд цааргалж, нэлээн эргэлзэж байж.
Тэрбээр “Максим Матвеев анх Вронкийн дүрд тоглоход тэр надад дургүй байсан, надад ч таалагддаггүй. Би түүнийг өргөдөл гаргагчдын жагсаалтаас хассан. Жүжигчдээ шалгаруулах цаг байсан болохоор би хоёр жүжигчин пробонд оруулсан. Тэд чнадтай ойр дотно байсан, тэд надад таалагдсан, гэхдээ ямар нэг зүйл алга болсон. Дараа нь Максимийг дахин харахыг хүссэн ч, би түүнд их найдвар тавиагүй. Гэвч гэнэт тэр өөрөө өөрийгөө гайхалтай сайхан гэж үздэг, өөртөө итгэлтэй. Гэсэн хэдий ч, би 3 жүжигчний алийг нь сонгохоо шийдэж чадаагүй. Дараа нь би сайн найз Владимир Менчов руу утасдаж, Вронскийд тоглох жүжигчдийнг харж, зөвлөөч гэлээ. Тэр хараадэргэлзэхгүй “Матвеев” гэж хэлсэн” гэж ярьжээ.
Максим Матвеев 1980 онд төрсөн, өмнө нь ОХУ-ын авъаяслагжүжигчин Яна Секстетэй гэрлэж, 2008-2009 онд амьдарч байсан. 2010 онд Елизавета Боярскаятай хайр сэтгэлийн холбоотой болсон. Максим Матвеев, Элизавета Боярская хоёр таван настай хүүтэй, Оросын сайхан хосуудын нэг.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ