Facebook Twitter youtube
Ж.Сауле сайдыг хэн заналхийлэв
2017-10-21 өдөр 08:48

sauleХХАА-н дэд сайд Сауле энэ албанд гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа. Анх ХХААХҮ-ийн дэд сайдаар томилогдон, хаана зуд турхан, шүлхий боом өвчин гарна тэнд л Онцгой байдлын офицер ахлагчтай мөр зэрэн очин газар дээр нь ажиллан явж салбарынхаа сайдаас илүү олон нийтэд нүдлэгдсэн. МАН-ын хуучны кадрууд ч түүнийг нам төрийн ажилд бэлтгэгдсэн, хүчирхэг эмэгтэйчүүдийн эмэгтэйчүүдийн том төлөөлөл гэж хардаг. Тиймдээ ч гурван ч Ерөнхий сайд Ж.Саулег Хүнс хөдөө аж ахуйн салбарт дэд сайдаар ажилуулж байгаа биз ээ. Казак эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон эмэгтэйг монголчууд хүндэлдэг. Гэтэл цус нэг казак үндэстэн дотроос Дэд сайд хатагтайг заналхийлдэг хүн нэг байна. Аргаа барсан дэд сайд Ж.Сауле “Хууль хяналтын байгууллагын анхааралд!! 2 дахь удаагаа шөнө дунд амиа бодоорой гэж ээж шигээ хүн рүү мэссэж бичиж занал хийж байгаа энэ залууд хууль үйлчлэх үү??? Хууль хяналтын байгууллагын дарга нарыг хартал нь шэйр хийж өгч туслаарай?Энэ нөхөр сайн яривал садангийн хүүхэд. Тэвчээр маань барагдлаа. Миний нутгийн залуус их л хүмүүжилтэй. Энэ залуу шиг биш л дээ” гэжээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ