Facebook Twitter youtube
Токитэнкү А.Хүчитбаатар агсанд зориулж дурсгалын хөшөө босгожээ
2017-10-18 өдөр 06:12

HuchitbaatarЯпоны мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд “хөл мэх”-ээрээ гайхагдаж явлаа.
Токитэнкү А.Хүчитбаатар агсанд зориулж дурсгалын хөшөө босгожээ.
Мэргэжлийн сүмогийн дэвжээнд комүсүби цол хүртэж, Монгол төдийгүй япончуудын хайр, хүндлэлийг хүлээсэн Токитэнкү А.Хүчитбаатар цусны хорт хавдрын улмаас 37-хон настайдаа тэнгэрийн оронд одож, сүмо бөхийн спортод нөхөж баршгүй гарз тохиолдсон.
Хөл мэхээрээ алдартай байсан А.Хүчитбаатар 2002 оноос мэргэжлийн сүмогоор барилдаж, 56 башёд барилдан, комүсүби цол хүртсэн төдийгүй жонокүчи, жонидан, санданмэ зиндаанд ганц ч уналгүйгээр түрүүлсэн шилдэг сүмочдын нэг байлаа. Цэл залуухан насандаа тэнгэрт хальсан сумочоо дурсан хөшөө босгожээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ