Facebook Twitter youtube
Улаанхүү начин суллагджээ
2017-10-18 өдөр 02:33

UlaankhuuДундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүүд шүүх чанга дэглэмтэй хорих ангид 10 гаруй жил хоригдох ял оноосон. Хоёр жилийн өмнө Өршөөлийн хуульд хамтрагдаж, хоёр жил хасуулсан бол саяхан бүрмөсөн суллагджээ. Улсын цолтой бөх цөөнтэй гэгддэг Дундговь нутгийн бөх Улсын начин суллагдаж гарч ирээд аймгийнхаа наадамд ирж, нутгийнхныхаа нарыг гаргав.
Ц.Улаанхүү начин 43 капсул буюу 0.523 кг героныг хууль бусаар олж авч, хадгалан, улмаар борлуулах зорилгоор бусдад дамжуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 192.3-1-ээр буруутгасан юм. Ц.Улаанхүү начин нь өдгөө 58 настай бөгөөд 1983 онд Улсын начин хэмээх эрхэм цолыг хүртэж байжээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ