Facebook Twitter youtube
С.Сарнай, Шүүдэрээ хоёрын “тулаан”
2017-10-16 өдөр 03:55

ShuuderheneeeSarnaiП.Шүүдэрцэцэг тураан галбиржуулах Шүүдэрхэн бүс хийснээ зарлаж, УДЭТ-ын жүжигчи О.Дөлгөөн, чуулгын бүжигчин Бямбаа, Топ модель Х.Бадамгэрэл тэргүүтэй найз бүсгүйчүүд нь сурталчилж байгаа. П.Шүүдэрцэцэг галбиржуулагч, хөлөргөгч бүсээ 45000-80000 мянган төгрөгөөр үнэлэн зарж байгаа. Захиалга ихтэй, охид бүсгүйчүүдийн сонирхлыг татаж байсан Шүүдэрцэцэгийн галбиржуулагч бүсэнд томоохон өрсөлдөгч гарч ирсэн нь загвар өмсөгч С.Сарнайгийнх.
Японд удаан амьдарч, загвар өмсөгч С.Сарнай “Яг түүн шиг” шоунд орсноор хүмүүс таних болсон. Өөрөөсөө дүүмэд хөлбөмбөгч, загвар өмсөгч Мөнх-Эрдэнэтэй гэрлэсэн С.Сарнай сая хоёр дахь хүүхдээ угтан авсан. Хүүхдээ харж байгаа С.Сарнай зүгээр суусангүй. Галбиржуулан тураах бүс гаргаж, саяхан төрсөн эх ч галбираа хадгалж чаддагийг үзүүлж, бүсээ танилцуулсан нь эрэлттэй байна. С.Сарнайгийн галбиржуулагч бүс 110 мянгаар үнэлэн худалдаанд гаргажээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ