Facebook Twitter youtube
О.Хангай харцагын охин нь бурхны оронд оджээ
2017-10-13 өдөр 01:44

O6HangaiЭнэ жилийн наадмаар хамгийн сайн барилдах бөх бол О.Хангай гэж бөх сонирхогчид ярьж байсан. О.Хангай Монгол Улсын дархан аварга Шаравын Батсуурийн удмын бөх гэдэг. Тэрбээр анх 2014 оны морь жилийн сар шинийн барилдаанд Х.Мөнхбаатар арслан, залуу аварга С.Мөнхбат, улсын заан Ч.Санжаадамба нарыг өвдөг шороодуулж, гарьд Д.Рагчаатай түрүү үзүүрт шалгаран, үзүүр булааж шуугиан тарьсан. Тухайн цагаас хойш үзэгч олон Оргихын Хангайг улсын цолонд хамгийн ойр бөх хэмээн нэрлэх болсон билээ.
О.Хангай арслан хамгийн сүүлд Аварга болон арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх дараалсан 2 том барилдаанд түрүүлсэн бөгөөд МҮБХ-ноос гаргасан сүүлийн чансаагаар 9874 оноогоор тэргүүлж байгаа.

О.Хангай харцагын аав Оргих нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Дархан аварга Ш.Батсуурь, аав хүү гурван начин Шоовдойхүү, Тогтохбаяр, Шинэбаяр нартай ясан төрлийн холбоотой, ээж нь Ховдын Улсын арслан Ванчинхүүгийн удмын хүн. Эцэг эхийн талаасаа бөхийн удамтай О.Хангай “Баянзүрх хайрхны хишиг” барилдаанд түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэж бөх сонирхогчдыг баярлуулж байсан. О.Хангай Ховд аймгийн Буянт сумын уугуул гэж харъяалагддаг, Дулааны III цахилгаан станц, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ховд” бөхийн дэвжээний бөх.
Оргихын Хангай энэ жил аймгийн арслан Б.Сериктэй тунан барилдаж, зургаа давж шөвгөрч, Улсын харцага цол хүртэн наадамчин олноо баярлуулсан.
Харамсалтай нь Оргихын Хангай харцагын хувийн амьдралд уй гашуу тохиолдож, гурван настай охин нь бурхны оронд оджээ. О.Хангай харцагын гэргий Ховд аймгийн Манхан сумын харъяат, волейбол тоглодог тамирчин бүсгүй бий. Хангай харцагын охин саяхан Ховд аймагт амарч яваад амиа алджээ. Залуу хосууд ганц охинтой байсан нь золгүй явдлаар амь насаа алдаж, аав ээж нь төдийгүй, нутаг усныхан нь бяцхан охины араас гашуудан, уй гашууг нь хуваалцаж байна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ