Facebook Twitter youtube
50 насандаа сүйн бөгж бэлгэнд авлаа
2017-10-12 өдөр 02:40

Bar OdnooСаяхан МУГЖ И.Одончимэг 50 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэлээ. Бүсгүй хүний насыг олон нийтэд зарлах байтугай, өөрөөс нь асуух бүдүүлэг хэрэгт тооцогддог. Жүжигчин И.Одончимэг насаа олноос нуусангүй, газар сайгүй л 50 насны ойн өдрөө тэмдэглэсэн тухай бахархан ярьж байна. Тэр тусмаа энэ өдөр найз залуу, охиных нь аав Т.Бархүү гавьяат жүжигчинд сүйн бөгж зүүж өгч, өвдөг сөгдөн гэрлэхийг гуйлаа.
Эдийн засгийн болоод нийгэм, анагаах ухааны хөгжлийн буянаар хүний нас уртасч, “эмэгтэй хүний гоо үзэсгэлэн хаврын цэцэг намар хагдрах адил” гэдэг байсан үг хуучирч, үеэ өнгөрөөжээ. Зуугийн талыг насалсан бүсгүйчүүд 25 настаас дутахгүй гоо үзэсгэлэнгээ гайхуулж, 20 жил 30 настай байсан бүсгүй мэт “төгөлдөржжээ”. Топ модель Э.Одгэрэл, жүжигчин О.Энхтуул, МУГЖ Т.Ариунаа, “Топ” Болормаа, дуучин Лхамаа, Сараа гээд сайхан бүсгүйчүүд олон.

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ