Facebook Twitter youtube
Харумафүжигийн сүсэг
2017-10-10 өдөр 04:34

Ama Byambadorj 11Анх Ама Бямбадорж нэрээр барилдаж явсан Харумафүжи буяны үйлд гар бие оролцдог. Харумафүжи галын, түргэн тусламжийн тэрэг гардуулж өгч байсан. Харумафүжи нялх хүүхэдтэй ээжид мөнгө өгөхдөө “Хүүхэддээ дамск авч өгөөрэй” гэж хэлсэн “онигоо”-ны эзэн. Сумогийн 70 дахь, Монголоос төрсөн сумогийн гурав дахь аварга Харумафүжи аавыгаа авто ослоор алдсан болохоор тэр үү, их сүсэгтэй. Амралтаараа Монголд ирээд хэдхэн хонохдоо Бакула Ринбүүчийн хойд дүрийг арслант ширээнд залах ёслолд оролцож, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Чойжамц гуайд чин сүсэгтний дүрээр мөргөсөн нь хүмүүсийн нүдэнд содон туслаа. Хэний ч өмнө толгой бөхийлгөхгүй хүчит аваргыг сүсэг бишрэл эр бяраас нь хүчтэй бололтой.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ