Facebook Twitter youtube
Төрүүлсэн бөх нь Лексус 570, Ланд 200, 4 өрөө байраар шагнуулсан сумын жилийн ном авах төсөв 50 мянган төгрөг!
2017-10-10 өдөр 03:56

NomТулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд төрүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат арслан Цэдэвийн Содномдоржид наадмын албан ёсны түнш “Таван богд”, “Хэт моторс”, “Мөнххада” компани 2017 оны “Land cruiser 200” маркийн машин бэлэглэв. Шинэ арслан машиндаа ээжийгээ суулган Сүхбаатарын талбайгаас унаж явсан юм. Мөн шинэхэн арслан дэд хурандаа цол хүртсэн.
Энэ жилийн наадамд ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн Ц.Содномдоржийн цолны мялаалгыг төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд нижгэр тэмдэглэжээ. Ц.Содномдоржийг түрүүлсэнд нутаг орныхон нь төдийгүй, бөхөд дуртай монголчууд тэр аяараа баярласан. Хөвсгөлчүүд 10 жилийн дараа “төрсөн” шинэ арслангаа нижгэр хүлээн авч, нутгийнхан нь 11 гэр барьж, хүн зон ч олноороо цугласан байна. Шинэхэн арслангийн цолны мялаалганд төрөлх сумынх 90 жилийн ойн баяр тэмдэглэх үеэр цугласнаас илүүтэй олон хүн гаднаас иржээ. Нутгийн зөвлөл нь шинэ загварын Лексус 570 машин, сумаас, найз нөхөд нь азарга адуу бэлэглэжээ. Залуу арслангийн овоглож барилддаг “Монос” групп дөрвөн өрөө орон сууцаар шагнасан билээ.
Мялаалга наадамд Улсын заан Б.Соронзонболд, Улсын начин Ж.Отгонбаяр, Л.Цэрэнтогтох, Н.Бүрэнбаатар, Ж.Баянмөнх, Ч.Цогбаяр, А.Батмөнх, Хөхчирэнгэр тэргүүтэй 128 бөх зодоглосноос Улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэжээ. Түрүү бөхийг 15 сая төгрөгөөр шагнасан байна.
Шинэ арслан Ц.Содномдорж мялаалга наадмынхаа үеэр үндэсний бөхөд хөтөлж оруулсан анхны багш Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан Н.Мөнхсүхэд таван сая төгрөг, нэг азарга адуу бэлэглэжээ. Мөн наадамд цугласан 65-аас дээш насны 200 гаруй өндөр настанд гарын бэлгээ өгсөн байна.
Ц.Содномдорж арсланд аймаг орон нутгийн зүгээс 30 сая, Тосонцэнгэл сумын нутгийн зөвлөл 33 сая, Тосонцэнгэл сумаас 30 сая төгрөг тус тус гардуулан, Арслан цолыг нь мялаажээ.
Түрүүлсэн бөхдөө бай шагнал гардуулах үеэр нэг яриа гарлаа. Учир нь хүчит арслангийн төрж өссөн Хөвсгөлийн Тосонцэнгэл сумын номын сан нь жилдээ шинэ ном авах 50 мянган төгрөгний төсөвтэй. Энэ 50 мянган төгрөгөөр ихээр бодоход хоёр ширхэг ном авна, гайгүй чанартай хэвлэсэн ном ганцыг л худалдаж авна. Бүхэл бүтэн сумын номын сангийн төсөв гэхэд үнэхээр чамлалттай.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ