Facebook Twitter youtube
Архи “хувцаслахаар” асрамжийн хүүхэд хувцасла
2017-10-9 өдөр 01:29

Deeltei arhuАргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажна гэдэг үгийг “АПУ” ХК-ийнхан бодитоор үзүүллээ. Архи пиво, ундаа, цэвэр усны үйлдвэрлэл худалдаагаар Монголдоо тэргүүлдэг АПУ компани энэ наадмаар “Экс” архиндаа монгол дээл, “жанжин” малгай өмсгөж худалдаанд гаргажээ. Энэ нь мөнгөө багтааж шингээж чадахаа байсан баян компанийн л хийж болох үйлдэл гэлтэй. Архины шил ямар халуунд халж, хүйтэнд даарах биш, архи ч хүйтэнд хөлдөх биш. Ийм атал шил архийг тоглоомон хүүхэлдэй шиг хувцаслах нь дэмий, үрлэгэн зардал. Архийг нь уучихаад, тэр дээл малгайг нь идэх биш дээ. АПУ-гийн архины шил хаа сайгүй хөглөрдөг, одоо архиных нь дээл малгай бас хог болж хаягдах бололтой.
Шинийг санаачилж, элдвийг сэдэж, энэ хэрээр архи пиво, ундаагаа сайн борлуулдаг АПУ-гийнхан минь ээ. Амьгүй шил “хувцаслаж” байхаар асрамжийн газар очвол оймс нь цоорхой хүүхэд олон байдаг юм. Архиндаа дээл малгай хийх зардлаараа асрамжийн хүүхдүүдэд солих хувцас аваад өгчихвөл 10 цагаан буяны үүд нээгдэнэ шүү.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ