Facebook Twitter youtube
ЦЫГАН ЗӨНБИЛЭГЧ ВАЛЕРИЯ КАРАТ: Амьтны хүрээлэн бэлэглэсэн, нэг үйлчлүүлэгч надад таван сая доллар өгсөн
2017-10-4 өдөр 01:13

ValeryV KaratТэрбумтнуудад санхүүгийн эрх мэдэл, эрх чөлөө нь амьдралын сайн сайхан байдал, баялгийг атгуулж өгөх боломжоос гадна байнга атаархал, муу зүйлийг хүсдэг хүмүүстэй тулгардаг. Өөрийн хөрөнгөө өсгөж, аюулгүй байдлаа хадгалахын тулд Рублевка болон Шинэ Ригийн баячууд далдын хүч эзэмшигчдэд хандах нь цөөнгүй. Хувийн зурхайгаа зуруулах, зам мөрөө засуулах хувийн зурхайч, зөн билэгчтэй байх нь долларын саятнуудын хувьд ажилтнаа ажлаас халах, жолооч, хамгаалагч нараа загнахтай адил өдөр тутмын үзэгдэл болжээ. Тэр тусмаа дорнотой дотоод холбоотой Оросын шинэ баячуудын хувьд зөнбилэгчид бие хамгаалагчдаас дутуугүй хэрэгтэй байдаг. Баячуудын ирээдүйг зөгнөж өгдөг Валерия Каратын ярилцлагыг та бүхэндээ сонирхуулъя.

-Таныг баячуудын зөнбилэгч гэх юм. Ямар хүмүүс танд ханддаг вэ?
-Санхүүгийн янз бүрийн нөхцөл байдалтай хүмүүс ханддаг. Мэдээж зөвхөн Рублевкийн санхүүгийн эрх чөлөөтэй хүмүүс ханддаг ч гэсэн үг биш шүү дээ. Лондонгоос, Хойд зүгээс, Астраханын мужаас ч гэсэн ирдэг.
-Таны зөвлөгөө, үйлчилгээ ямар үнэтэй вэ?
-Эхний уулзалт 5000 рубль. Ёслолын хувьд тодорхой үнэ байхгүй. Ямар зовлонтой ирснээс л хамаардаг. Тодорхой асуудлын шийдэлт 666 мянган рублиэс эхэлдэг.
-666 шидтэй, тусгай тоо юу?
-Ид шидээс гадна цыганчуудын хар хүчийг ашиглахад төлөх ёстой төлбөр юм. Би бурхны хүчээс гадна, чөтгөрийн хүчийг ашигладаг. Мэдээжийн хэрэг чөтгөрийн тусламжийг авсны дараа хамгийн үнэтэй зүйлээр төлөх ёстой байдаг. Үүнээс гадна одоогоор төлбөрөө мөнгөөр хийх боломжгүй боловч миний тусламжийг авах шаардлагатай хүмүүсийг ч гэсэн хүлээж авдаг. Тухайн хүмүүс дараа нь амжилтанд хүрсэн үедээ төлбөрөө төлдөг. Гэхдээ миний үйлчлүүлэгчид санхүүгийн боломжтой тул би амжилтаас нь хувь хүртдэг. Миний үйлчлүүлэгч нар зүгээр нэг эсвэл хоёр сая рубль эсвэл доллар төлөх нь сонирхол татахгүй байна. Надад амжилтын 10 хувь байхад л хангалттай.
-Таны ажилд тохиолдож байсан хамгийн үнэтэй ёслол юу байсан вэ?
-Хараал зайлуулах нэг тохиолдол байсан. Миний үйлчлүүлэгч долоон сарын дараа эрүүл болж, өөрөө явж чаддаг болсон. Санхүүгийн нөхцөл байдал нь сайжирсны дараа надад таван сая доллар авчирч өгсөн.
-Таны үйлчлүүлэгчид мөнгөнөөс гадна бэлэг сэлт өгөх үү?
-Мэдээж. Жишээлбэл, бугуйн цаг өгч байсан.
Дээд зэрэглэлийн бэлгээс гадна содон бэлэг авч байсан уу?
-Содон бэлэг авч байсан. Уран бүтээлийн бэлэг их байдаг. Шүлэг, дуу гэх мэт. Хамгийн содон бэлэг бол Алтай мужид амьтны хүрээлэн бэлэглэж байсан. Тухайн амьтны хүрээлэнд морь, бар, баавгай байдаг.
-Хамгийн удаан үргэлжилж байсан ёслол юу вэ?
-Баян эрийг нууц амрагийн сөрөг нөлөөнөөс аврах ёстой байсан. Өмнө нь янхан байсан эмэгтэйг түүн рүү явуулж, хамаг эд хөрөнгийг нь авах гэсэн хэсэг хүмүүсийн явуулга байсан юм. Эхний үед тухайн эмэгтэй таван жилийн хугацаанд түүнийг архичин болгосон. Тэр эрэгтэй өндөр албан тушаал хашдаг байсан ч бүүр өмдөндөө, орондоо шээдэг болсон байсан. Надад түүний эхнэр хандаж, уг хараалыг арилгахыг хүссэн бөгөөд би оролдсон боловч бүтээгүй юм. Тийм учраас бид тухайн эмэгтэйг шийтгэж, хоёр долоо хоногийн туршид эмнэлэгт хэвтүүлэхэд тухайн эрэгтэй ухаан орсон юм.
-Чинээлэг амьдралтай хүмүүсийн эхнэрүүд эсвэл тухайн эрэгтэйчүүд өөрсдөө ханддаг уу?
-Миний үйлчлүүлэгчдийн ихэнх нь эрэгтэйчүүд.
-Тэдгээр асуудлуудын ихэнх нь юу байдаг вэ?
-Тэд өөрсдөд нь тулгараад байгаа сөрөг зүйлсээс салах гэж ханддаг. Мэдээж хайр дурлалын асуудал нэн тэргүүнд байдаг. Зөвхөн дараа нь санхүүгийн асуудлууд байдаг.
-Санхүүгийн боломжтой хүмүүс яагаад хувийн амьдралдаа азгүй байдаг юм бол. Тухайн асуудлаар далд хүчинд яагаад ханддаг юм бол?
-Олон чинээлэг хүмүүс хэн нэгэн эмэгтэйтэй танилцангуут бүх зүйлээ алдаж эхэлдэг. Өөрөө хамаг юмаа өгөхөд хүргэсэн хүний хараалыг арилгаад өгөөч хэмээн надад ханддаг.
-Таны хийсэн ёслолуудаас хамгийн сонин, жирийн бус ёслолын талаар ярьж өгөөч?
-Амьд барын сүнсний тусламжаар нэгэн хүнийг гэр бүлд нь эргүүлэн авчрах ёслол хийсэн. Амьд бар авчраад хэрээслээд нэр өгсөн. Түүний дараагаар гэр бүлдээ эргэн ирэх ёстой хүнд үйлчлэх ёслолыг хийсэн. Москва болон Орос улсад намайг чөтгөрийн гэмээр ёслолыг хийдэг хэмээн ярьцгаадаг. Ихэнхи хүмүүсийг энэ нь айлгахад хүргэдэг ч тусламж хүсэн ирсэн хүмүүсийг айлгах зорилготой биш юм. Ямар нэгэн үр дүнд хүрэхийн тулд олон хүн нүцгэнээр голын усанд орох, авсанд орж хэвтэх, янз бүрийн амьтдыг нэг бус тоогоор алахад хүрдэг. Нэг удаа надад тавин настай эрэгтэй хүн хандсанаар би тавин адуу төхөөрч цусыг нь асгахад хүрсэн. Энэ нь ихээхэн содон үйл явдал болсон юм. Хятадын зурхайд зааснаар хүн ямар жилд төрсөн тэр амьтныг нь золигт гарга гэж бичсэн байдаг.
эрвээ мич юмуу бар жилд төрсөн байвал яах вэ?
-Энэ чинь ямар ч асуудал биш. Бар тавин мянга орчим рублийн үнэтэй, сармагчин түүнээс арай илүү үнэтэй. Харин лууны оронд би гүрвэл ашигладаг.
-Танд гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах эсэхээ шийдвэрлэж чадахгүй байгаа бизнесмэнүүд ханддаг гэсэн. Та өөрийн үйлчлүүлэгчийн хамгийн ихдээ хэр хэмжээний санхүүг аварч өгч байсан вэ?
-Итгэмээргүй тоонууд байсан. Улсын хэдэн тэрбум доллар аварч байсан. Тэдгээр мөнгө хүмүүст зориулагдсан бус ямарваа нэгэн соёлын объект эсвэл цэнгэлдэх хүрээлэн барихад зориулагдсан мөнгө юм.
-Баян байх тусам хүмүүс өөрийгөө болон гэр бүлийн хүмүүсээ хараалаас хамгаалах гэж зөнбилэгчид ханддаг гэсэн. Энэ үнэн үү? Ийм төрлийн үйлчилгээ байдаг уу?
-Мэдээжийн хамгаалах ёслол үйлдлүүд байдаг. Энэ бол цыган ёслол юм. Тэд маш өндөр үнэтэй тул цөөхөн хийгддэг. Гол санаа нь бол зөн билэгчийн эрүүл мэндийг бусад хүмүүс ашигладаг. Зөн билэгч тухайн гэр бүлтэй хүйн холбоотой болж тэд нарыг яг бамбай шиг хамгаалдаг юм. Харин тухайн гэр бүлд муу зүйлийг санасан эсвэл муу зүйл хийж байгаа бол тэр өөрсдөд нь 100 дахин нэмэгдэж буцан очино.
-Хүн алуулах гэж танд хандаж байсан уу?
-Мэдээж их ханддаг. Хараал хийлгэх бол хамгийн их. Баян хүмүүсийн эхнэрүүд нөхрийнхөө нууц амрагуудыг хараалгах гэж их ханддаг.
-Энэ нь тэгээд хурдан үхэл үү?
-41 эсвэл 13 хоног дотор.
-Таны хүчээр шийдэх боломжгүй тийм үйлчлүүлэгч нар байдаг уу?
-Мэдээж бий. Би чинь бурхан эсвэл чөтгөр биш шүү дээ. Заримдаа ямар ч зүйл хийгээд нэмэргүй болсон хүмүүс ханддаг. Нөхөр нь нууц амраг руугаа явсан эсвэл тухайн эмэгтэй өөрөө үргүй болсон нөхцөл байдал байдаг.
-Зарим хүмүүс сард 90 сая рублийн орлоготой байх гэж хүсдэг. Гэтэл бүтэн жилийн турш ийм орлоготой байх боломжгүй байдаг. Би үргэлж бодит боломжтой зүйлийг л хэлж, бүтээж өгдөг.
а Джуна зөн билэгчтэй танил байсан гэдэг. Нас барахаас нь өмнө уулзаж чадсан уу?
-Биднийг танилууд маань танилцуулсан. Тэр үед Джуна надад бадмаараг чулуутай энэ бөгжийг бэлэглэсэн юм. Ингэснээр өөрийн хүчнээс надтай хуваалцсан гэж хэлж байсан. Хамгийн сүүлд би түүнийг нас барахаас хэдэн сарын өмнө уулзсан. Түүний хүү Вахтанг нь нас барсны дараа тэр архинд орсон. Би түүнд архины донтолтоос гаргах ёслол үйлдэх үү гэж гуйхад тэр татгалзаж байсан.
-Тэр өөрийгөө хэзээ нас барахаа мэдэж байсан уу?
-Түүний зүрх нь эртнээс асуудалтай байсан. Бид бүгд гараараа ажил хийдэг бөгөөд хамгийн түрүүнд зүрх өвдөг.
жунагийн үлдсэн хөрөнгийг хэн өвлөж авах вэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Та үүний талаар юу сонссон вэ?
-Түүнд ойрын хамаатан садан гэж байхгүй. Хотын төвд байгаа байрыг нь түүний ажилчин байсан хэн нэгэн нь авах байх. Түүнийг амьд байхад нь долоон цыган залуу үйлчилдэг байсан. Магадгүй тэдний нэгэнд нь аз дайрах байх.
-Цыган бүсгүй, лал шүтлэгтэн болохоор таны амьдралыг хүмүүс сонирхдог, өөрийнхөө тухай ярьж өгөөч?
-Би, Валерия КАРАТ, Орост “Рублевкагийн зөн билэгч” гэсэн нэрээр алдартай зөн билэгч бөгөөд Византийн эртний шашний нийгэмлэгийн өв залгамжлагч юм. Манай ургийн нэр бол “Атсинганос” эртний грек хэлнээс орчуулвал “авшиг авсан цыганчууд”, “ид шидтэн” гэсэн утгатай. Зургаадугаар зуунаас эхлэн гэр бүлийн сонгогдсон гишүүдэд далд мэдлэгээ дамжуулсаар ирсэн. Кавказад лалын шашинтай цыган гэр бүлд төрсөн. Бага наснаасаа эхлэн лалын шашин, кавказын ард түмний мэдлэг, туршлагыг мэдэж сурсан. Өөрийн шидэт чадварыг эмээгээсээ авсан юм. Манай эмээ ч гэсэн хүмүүст тусалдаг байсан. Бага насанд минь илэрсэн гайхалтай хүч маань хүмүүсийг алмайруулдаг байсан. Эхлээд удирдахад хэцүү байсан. Энэхүү ур чадвараа ашиглаж сурахад надад олон жилийн хөдөлмөр шаардсан даа. Өөрийн ид шидийн, зөн билгийн ур чадвараа хүмүүст туслахаар би зориулсан. Миний анхны үйлчлүүлэгчид бол хамаатан садан, найз нөхөд, хөршүүд минь. Удалгүй миний тухай алдар төрөлх тосгоноос хальж, хүмүүс надаас тусламж гуйж хандаж эхэлсэн. Харин сэтгүүлчид миний хүчийг үзэх гэж холоос зорин ирж байсан. Бага насны маань ур чадварын жишээ бол хүүхдийг аварч байсан явдал юм. Би тэгэхэд 11 настай байсан бөгөөд хажуугийн тосгоны зургаан настай хүүхэд алга болсон юм. Түүнийг тосгоны бүх хүмүүс хайсан боловч олоогүй. Энэ нөхцөл байдлыг би мэдээгүй байсан ч ээждээ хандаж нэг эрэгтэй жаахан хүүхэд уйлаад байна гэж хэлсэн. Миний нас барсан эмээгийн сүнс надад уг хүүхэд тосгоны захад байдаг эртний балгасанд тоглож байгаад зоорь руу унасан ба гарч чадахгүй байна гэж хэлсэн. Ээж маань хамаатан руугаа утасдаж, нөгөө тосгоны хүмүүс балгасанд очиж, хүүхдийг аварсан юм.
Би бага байхаас эхлэн хүн удахгүй өвчлөх юм байна гэдгийг мэдэрдэг байсан. Нэг баяр дээр эгч маань удахгүй өвдөнө гэдгийг олж харсан юм. Хүмүүсийн өмнө би эгчийгээ тэврээд уйлсан юм. Бүх хүмүүс намайг эгчээсээ салахыг хүсэхгүй байна гэж ойлгож байсан. Харин долоо хоногийн дараа эгч маань эмнэлэгт хүргэгдэж, яаралтайгаар хагалгаанд орсон. Түүний амьдралд аюулд байсан ч би түүнийг эдгэрнэ гэдгийг мэдэж байсан. Яагаад ч юм түүнийг үхэхгүй гэдгийг баттай мэдэж байсан. Тэр үед л бүх хүмүүс намайг зөн билэгч юм байна гэж ойлгосон.
Би лалын шашны дагуу хатуу хүмүүжсэн. Лалын шашны дагуу би 14 настайдаа нөхөрт гарч, 16 настайдаа анхны хүүхдээ төрүүлсэн. 18 настай байхдаа ихэр хүүхэд төрүүлсэн. Одоо дөрвөн хүүхдийн аз жаргалтай эх. Анхны хүүхдээ төрүүлээд удаагүй байхдаа Орос улсын өнцөг болгон бас гадаад улсаас ирж байсан хүмүүсийг хүлээн авч эхэлсэн. Тухайн хүмүүсийн ихэнх нь өмнө надад хандаж байсан хүмүүсийн зөвлөгөөгөөр ирж байсан. Надад хандаж байсан хүмүүс бүгд миний туслалцааг авч, өөрийн амьдралаа сайжруулсан. Одоо бол надад бизнесменүүд, Рублевкагийн баячуудын эхнэрүүд, алдартай хүмүүс, шоу бизнесийн одууд ханддаг. Хүмүүсийг яг дэлгэсэн ном шиг уншиж, асуултанд нь хариулж, ямарваа нэгэн нөхцөл байдалд юу хийвэл дээр вэ гэдгийг зөвлөдөг ёслол маань их алдартай. Гэхдээ надтай нөхөрлөдөг гэж бахархан ярих хүмүүс бага. Яагаад гэвэл би хүн ямар асуудалтай надад хандсан, тэр хүн нь яг ямар хүн вэ гэдгийг харж чаддаг тул миний шаардлагыг хүн болгон давж гарч чаддаггүй. Хар нүдний маань харц хүмүүсийг алмайруулж, нэвт харж байна гэж хүмүүс надад хэлдэг. Энэ бол үнэн юм. Жинхэнэ зөн билэгч бол хүний хамгийн далд зүйлүүдийг харах чадвартай байх ёстой. Би үргэлж хүмүүсээс хол байхыг хүсдэг. Учир нь би хүнд таалагдах эсвэл гуйлга гуйхыг хүсдэггүй. Би үргэлж үнэнийг хэлдэг. Надтай уулзаж байсан хүн болгон үүнийг хэлнэ. Магадгүй энэ чанар маань хүмүүсийг надтай дахин дахин уулзах хүслийг төрүүлдэг байх.
-Цыганчуудын ид шидийн тухай элдэв яриа гардаг…
Эрт дээр үеэс эхлэн цыганчуудын иргэншил олон тооны нууцтай байсаар ирсэн. Тэдний зөн билгийн ур чадварын тухай олон домгууд байдаг. Энэ нь хүмүүсийг айлгаж мөн татаж байдаг. Цыганчуудын нэгдсэн үндэстэн шууд бий болоогүй учир манай ард түмнийг хэдэн ястанд хувааж болно. Би бол эртний ястан болох Атсинганос ястанд хамаарагддаг. Тухайн ястны хүмүүс зөн билгийн өндөр чадвар, ид шидтэйгээр алдартай. Олон зууны турш миний өвөг дээдэс далд ертөнцийн болон ойрхи дорнодын ард түмний мэдлэгийг хуримтлуулсаар ирсэн. Иймээс манай ястны хүмүүст бусад хүмүүс ид шидийн тусламж авах гэж их ханддаг байв.
-Цыганчуудын шидэт ур чадвар гэж юу юм? Яагаад хүмүүсийг ингэж их татаж байна?
-Цыганчуудын ёслолууд бол цагаан ид шидтэй ямарч холбоогүй. Мөн жирийн хар ид шидээс хамаагүй хүчтэй. Заримдаа тухайн ёслолууд нь маш хэрцгий байдаг боловч маш үр дүнтэй. Манай ястны ид шид бол үхлийн ид шид дээр үндэслэж бий болсон. Бид үхсэн хүмүүсийн сүнстэй харилцаж, бурхан, дээд хүчинд өргөл өргөдөг. Ихэнх ёслол сарны мөчлөгтэй нягт холбоотой байдаг. Дүүрч байгаа сарны үед хийсэн ёслол бол ямар нэгэн зүйлийг нэмэгдүүлэхэд тохирдог бол эсрэгээр хуучирч байгаа сарны үед бол арилгах эсвэл багасгах ёслолуудыг хийдэг. Атсинганос ястнууд нууц мэдлэгийг чанд хадгалдаг. Бусад гадны хүмүүст дэлгэдэггүй. Цыганчуудын жинхэнэ ид шид худал, хуурмаг, залилан мэхлэлтийг үздэггүй. Тиймээс бид зөвхөн ур чадварыг л үнэлдэг юм. Хэрвээ танд тусламж хэрэгтэй байгаа бол цагаан эсвэл хар ид шидтнүүд, диплом, зэрэгтэй мэргэчдэд бүү хандаарай. Цыганчуудын ид шидээс илүү хүчтэй ид шид байдаггүй юм. Үүнийг бүх насаараа санаж яваарай.

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ