Facebook Twitter youtube
Н.Батсуурь арслангийн ам
2017-09-25 өдөр 04:59

Arslan hurtsУлсын арслан Н.Батсуурь 2008 онд “Соёл эрдэм” дээд сургуулийн аялал жуулчлалын ангийг төгсөөд, “Асахи шимбун” сонины тэтгэлгээр Японд хоёр жил суралцаж байсан намтартай. Японд ажиллаж амьдарч, бас жүдо бөхөөр хичээллэдэг, муугүй тамирчны хувьд Н.Батсуурь арслан даруухан, басхүү япон “школа”-тай байх ёстой. Гэвч энэ “боловсрол” нь 30 нас хүрч байгаа Н.Батсуурьт нөлөөлөөгүй, залуу бөхчүүд дундаа аатайд тооцогдоно. Аав нь “бачимдсандаа” замын цагдаа нударгалж явсан гэхээр удмын хурц зан бий байх. Харин энэ наадмаар залуу арслан Н.Батсуурь наадамчдын сэтгэлийг гонсойлгов.
Улсын баяр наадмын гурвын даваанд Н.Батсуурь арслан, өөрөөсөө 23 насаар ах, одоо бөхчүүд байгаа дундаа “өвгөн” гэж болох Улсын Хурц арслан Мөнх-Эрдэнийг амлаж, энэ хүнээс өөр авах ам олдоогүй юм байх даа гэж шүүмжлүүлэв. Улсын наадамд тав үзүүрлэж, Даяар дуурсагдах далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэтэй тунаж барилддаг байсан хурц арслан Мөнх-Эрдэнийн нэрийг нь ч хэлж чадахгүй, “13 номерийг авъя” гэж хэлж, үл хүндэтгэх аяс үзүүлэв. Д.Мөнх-Эрдэнэ арслан цагтаа улсын наадмын зүлэг ногоон дэвжээнээ гайхуулж явсан хүчит бөх. Цаст уулын цагаан бар цагаан болоход шоргоолжинд бариулна гэдэг шиг, хүчит арслан маань гурвын даваанд залуу арслангийн аманд гарна гэж зүүдлээ ч үгүй явсан биз. Монгол бөхийн ахмадаа хүндлэх хүндлэл, ёс жудаг гэж байна уу. Н.Батсуурь арслангийн өвөө нь начин, аав нь харцага цолтой, удмаараа бөхчүүд ч залуу арслан, өвгөн арсланг амлаж, эр бяраа гайхуулав.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ