Facebook Twitter youtube
Д.Оюунхоролыг ойлгодоггүй ээ
2017-09-25 өдөр 04:54

HahaaOhorolЗарим хүн чамайг юу ч хийсэн хайрлахгүй, гэтэл зарим нь чамайг юу ч хийсэн хайрлахаа болихгүй гэдэг үг шинэхэн ерөнхийлөгч Х.Баттулга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хоёрт таарах бололтой. Монголчууд сонин дээрээ соохолзоно гэгчээр шинэхэн сонгосон ерөнхийлөгч Х.Баттулгадаа хир халдаахгүй, хийсэн бүхнийг нь дэмжиж байна. Наадмаар өмссөн энгийн дээл, овоо тахилгад өөрөө оролцохгүй 60 сая төгрөг хэмнэсэн нь, Элчин сайдаар ажиллаж байгаа С.Баяр, М.Энхсайхан хоёрыг эгүүлэн татах гэсэн оролдлого нь их таалагдаж байгаа бололтой. Х.Баттулга түймэр унтраахаар явсныг нь их үнэлж, амаа олохгүй магтаж сууна.
Хажууд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролыг их баалж, түймэр болж байхад Д.Оюунхорол авгай үзэгдсэнгүй гэж шүүмжилж, зорьж очихоор түймэр цурманд орсон хойно энэ авгай юу хийж яваа юм бэ гэж өөлж, үйлдэл бүр нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа нь сэтгэгдлүүдээс харагдана. Муу явахаар сайн үх гэдэгчлэн ингэж албан тушаалын боол болж, ард түмэндээ хараалгаж явахаар ажлаа өгөөд тэтгэвэртээ гарсан нь биед амар, нэрэнд цэвэр дээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ