Facebook Twitter youtube
Мисс Б.Гэрэлчулуун Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ажиллаж байна
2017-09-23 өдөр 01:26

Gegee missЗууны манлай дуучин Б.Сарантуяа СТӨ-ний дэд дарга, мисс Ё.Нямжав ДБҮАГ-ын дарга, Н.Жанцанноров гуайн хүү Ж.Дамдинцэрэн Соёл урлагийн газрын дарга, “Номинталст” хамтлагийн ахлагч Батсүх Нийслэлийн Аялал жуучлалын газрын дарга, харин хамтлагийнх нь дуучин Хаянаа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байгаа. “Номинталст”-ын Хаянаагийн цэрэг болж, мисс Ё.Гэрэлчулуун Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт ажиллаж байгаа. Мисс Б.Гэрэлчулууныг телевизийн олон ангит “Тусгай салаа” киноны дэд ахлагч бүсгүй Номингийн дүрд тоглосныг хүмүүс мэднэ. Б.Гэрэлчулуун жүжигчин мэргэжлээр СУИС-ийг төгсөөд “Шинэ үе” продакшнд ажиллаж, оноосон дүргүй, хэлсэн үггүй, тайзан дээр хөл толгойгоо хөдөлгөөд хааяахан зогсож байдаг байсан. Гэтэл НХОГ-ын Гадаад харилцааны хэлтэст мисс Б.Гэрэлчулуун ажиллаж байна. Интернет “ухвал” хагас нүцгэн зураг их гарч ирдэг мисс Б.Гэрэлчулуун яагаад НХОГ-т томилогдон ажиллах болсон юм бол. НАМЗХ-нд багтаж, хааяахан өөрөөсөө эгч авгайчуудтай намын байраар эргэлдэж явдаг мисс бүсгүйд намын хаялга иржээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ