Facebook Twitter youtube
“АББА”-ийн Агиймаа
2017-09-22 өдөр 01:05

AgiimaaДуучин Э.Агиймаа, BX, Куйза, Эгшиглэн дөрөв хамтарч өөрсдийгөө “Монгол АББА” гэж өргөмжлөн нэрлэчихээд, Америк, Европын орнуудаар хамтран тоглож явсан үе бий. Харин 2012 онд Куйза буюу Батцэнгэл Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга болж, дуучин Агиймаа ээж болсноор ганзага нийлж явсан дөрвөлийн хамтарсан тоглолт “конец”.
Гурван хүүхдийн аав болсон дуучин BX уран бүтээлээсээ хувийн амьдралаа илүүд тавьж, дарга болсон ч дахиад “унасан” Куйза дуулахаа больж, гайгүй ирээдүйтэй дуучин Эгшиглэн бүр сураг тасарлаа. Монгол “АББА” хамтлагаас Э.Агиймаа л ганцаараа арай ч уран бүтээлээ бүр орхисонгүй. Гэхдээ зарим залуу дуучид шиг хөдөлмөрч биш. Нийтийн дуучин Э.Чулуунчимэг элдэв өнгийн дээл сольж өмсөөд, шинэ хуучин дууг байн байн үл ялиг өөрчлөн дуулж, хоёулаа дуулсан дуугаа ганцаараа дуулж, зогсоо зайгүй шоргоолж шиг хөдөлмөрлөж явахад, авъяас, хоолойн чадал, нуруу туруу, гоо үзэсгэлэнгээрээ тохой илүү Э.Агиймаа л хааяахан нэг дуу дуулаад алга болох юм. Э.Агиймаа үе тэнгийнхээ зарим дуучид шиг хөдөлмөрч бол мөн хол давхина даа.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ