Facebook Twitter youtube
Д.Уянгалянхуа: Хvмvvс идэх хоолгvй шахам ядруу амьдарч байхад би эхнэр хувцасныхаа толгойн алтан чимгээр баярхаж суух утгагvй ш дээ
2017-09-19 өдөр 02:41

Uyangalyanhua-«Макс» ГанUyangaaaaбаатарын эхнэрийн уяачдын наадмаар өмссөн эртний загвартай эхнэр хувцас, толгойн алтан зvvлт чимэгхvмvvсийн нудийг булааж байсан. Нууц биш бол энэ хувцас, зvvлт чимэгний vнийг хэлж болох уу? 70 сая, 700 саяын vнэтэй гэж хvмvvс дор дороо таамаглацгааж байсан?
-Уяачдын наадмаар өмссөн дээл, малгай бол их эртний эд. Нөхрийн маань цуглуулганы нэг vнэтэй vзмэр. XVIII зууны vед Монголын нэртэй ноёны хатан өмсчбайсан хувцас гэнэлээ. Намайг энэ айлын эзэгтэй болж ирэхэд л Гамбаагийн цуглуулгад байсан эд. Vнийг нь барагцаагаар хэлж болох боловч хэлмээргvй байна. Зарим хvмvvс яриандаа халаад ч тэр vv эсвэл зориудаар эд зvйл, морь малны vнийг хэлдэг. Манай хvн бид хоёр хvмvvс идэх хоолтой, хоолгvй ядруухан амьдарч байхад баярхаж байгаа юм шиг ингэх нь утгагvй гэж шvvмжилж ханддаг учраас хэлмээргvй байна л даа. Наадам монгол тvмний vндэсний баяр гэдэг утгаар нь эхнэр дээл өмсье гэж бодсон юм. Тэр vеийн хvмvvс нуруу намтай, байсан юм уу дээл нь надад богинодоод, загвараар нь шинэ дээл оёулсан. Толгойн зvvлт, хэрэглэл нь их хvнд юм билээ. Хэдхэн цаг өмсөөд тайлахад толгой өвдчихсөн байсан.

-”Макс” группын захирал Ганбаатарыг эртний эдлэлд гар татдаггvйг нь мэдэх юм. Цуглуулгандаа зориулж нэг өрөө гаргаж тохижуулсан гэж сонссон. Цуглуулга нь хэр арвижиж байна?
-Манайх төвхнөөд удаагvй байна. Тохижуулах цэгцлэх ажил бvрмөсөн дуусаагvй байгаа. Цуглуулга гэдэг бол цуглуулагчийн хувьд хамгийн нандин, vнэтэй эд. Тvvнээс биш баян тарган, мөнгөө багтааж ядсандаа vнэтэй эд зvйл цуглуулаад байдаг ч юм биш. Сvvлийн vед би нөхрийнхөө сонирхолд татагдаад эртний эдлэл сонирхдог болоод байгаа. Vvх тvvхийг нь сонсоод, хэдий vеийн хийц, хэн гэдэг дархны урласан эд болохыг нь мэдэх тусам тэр эд зvйлийн vнэ цэнийг мэдэрдэг юм билээ. Эд хуучрах тусам vнэд ордог гэдэг vнэн vг шиг санагдсан шvv. Эцгийн нь цуглуулга хожим хvvхдvvдийн маань vнэтэй өв болох нь тодорхой. Тийм болохоор арвижиж л байгаа. Мэдээж эртний гэсэн болгоныг худалдаж аваад байхгvй л дээ. Манай хvн очиж vзээд өөрт нь таалагдвал авдаг. Хамгийн сvvлд vнэт чулуун шигтгээтэй сангийн алтан бойпор, алтан бурхан худалдаж авсан.

-Чамлахааргvй хугацаагаар гэртээ суучихлаа. Хөрөнгөтэй бэлтэй бизнесмэнvvдийн эхнэрvvд ихэвчлэн сурах нэрээр гадаад руу цөлөгдчихдөг. Цаашдаа юу хийхээр төлөвлөж байгаа вэ? Хvмvvс «Макс» Ганбаатар Нvхт дэх харшдаа залуухан, царайлаг эхнэрээ «цоожилчихоод» олны нvднээс хол байлгадаг гэж ярьдаг. Энэ яриаг сонсч байсан уу?
-Одоохондоо бага охин маань нялх байгаа болохоор яалт ч vгvй гэртээ суух шаардлага байна. Охиноо ой хvргээд хувиараа юм хийх төлөвлөгөөтэй байгаа. Нөхөр маань надад нэг компаниа хариуцаад ажиллах санал тавьсан л даа. Гэхдээ би импортын худалдаа хийх бодолтой байна. Нэг компаниа хариуцаад ажиллаж болох боловч бvх зvйлийг өөрийнхөө гараар анхнаас нь бий болгох хvсэлтэй байгаа болохоор нөхрийнхөө саналаас татгалзсан. Манай хvн надаас юу хийх вэ, ямар салбарт ажилламаар байна хань нь яаж туслахав гэж байнга асууж энэ талаар хоорондоо зөвлөлддөг. Зарим гэр бvлд байдаг шиг нөхөр нь эхнэрээ гэрийн тавилга шиг vздэг, ажил хийлгэдэггvй хамт олон найз нөхөдтэй байлгахаас айдаг тийм эрvvл биш уур амьсгал манайд байдаггvй. Хаа очиж манай хvн харгvй. Хар бол өвчин гэж ярьдгийг vнэн гэж боддог юм. Эхнэрээ элдвээр хардах, хvсэл сонирхлыг нь хааж боох нь гэр бvлийн хvчирхийлэл гэж би ойлгодог. Би өөрийгөө их азтай эмэгтэйд тооцдог. Хэдийгээр би айлын ганц охин боловч долоон хvvхэдтэй айлд бэр орж олон ах дvvтэй болсон. Ганцаараа өсөхийн зовлонг мэддэг болохоор том болоод олон хvvхэдтэй хvvхдvvдийнхээ дунд төөрсөн ээж болно доо гэж боддог байж билээ. Магадгvй манайх дахиад бvл нэмэх байх. Гамбаа бид хоёр хоёр хvvхэд гаргаад боллоо гэж төлөвлөөгvй байгаа. Аз жаргал гэдгийг хvмvvс өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Эмэгтэй хvний хvсдэг юм бvхэн надад байна. Сайн хань, vр хvvхдvvд минь байна. Өөрийгөө хамгийн аз жаргалтай эмэгтэйд тооцоход энэ хангалттай.

-Магадгvй арай эрт гэрлэчихсэн юм шиг санагддаг уу? Та хоёрыг суухад мисс Уянгалянхуа хөрөнгө харж амьдрал зохиолоо гэлцэж байсан?
-Яг одоогийн нөхцөлд нас арай бага байсан байж болох юм. Гэхдээ 22 нас гэдэг амьдрал зохиоход тохиромжтой нас. Намайг хөрөнгө мөнгө харж гэрлэсэн vv гэвэл тийм биш. Намайг олон хvн гэрлэе гэж гуйдаг байсан. Тэдэн дотор мөнгөтэй хvн байсан, мөнгөгvй сайхан сэтгэлтэй хvн ч байсан. Эдийн засгийн сонирхлоор гэрлэсэн бол магадгvй би Ганбаатай суухгvй байсан байх. Манай хvний хэлсэндээ хvрдэг шудрага зан намайг татсан юм шиг санагддаг юм. 6 сарын 1-ний өдөр найз охинтойгоо Берлинбургерт хоол идэж яваад анх Ганбаатай танилцаж байсан. Одоо бодоход аминдаа хvvхдийн баяр тэмдэглэж явсан юм уу даа. Анхандаа ч нэг их санаанд ороогvй. Сvvлдээ тэр хvний хэлсэн vг бvхэн vнэн байгаад зvрхэнд хvрч, алдаж болмооргvй санагдаад хамт амьдрахаар шийдсэн. Тэр vед би айлын эхнэр, ээж болно гэж огт төлөвлөөгvй байсан л даа. Амьдралыг тvрvvлж ярьж төлөвлөж болдоггvй юм билээ. Бvх юм ар араасаа давхцаад нэг л мэдэхэд би хvний эхнэр,  ээж болчихсон байна.

-Хvмvvс хvvхдийнхээ боловсролд их анхаардаг болсон. Том охиноо хаана сургахаар төлөвлөж байгаа вэ?
-Энэ асуудлыг гэр бvлийнхээ хvрээнд байнга ярилцаж байгаа. Аав нь том охиноо гадагш нь сургуульд явуулна гээд байгаа. Тийм нялх амьтнаа яаж явуулна гэж бодохоос гол харлаад байгаа юм. Ямар ч байсан охидоо монголын хэмжээнд номер нэг боловсролтой хvмvvс болгоно.

-Ярилцсанд баярлалаа

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ