Facebook Twitter youtube
ТАВАН ЕС, 3 ШАДАР САЙД
2017-09-11 өдөр 01:43

Goridlogo coЖ.Эрдэнэбатын засгийн газрыг энэ сарын 7-нд хариу бүрийгээр унагасан МАН-ын 34 гишүүн улсаа бодсондоо биш өөрөө 2 дугаар ээлжинд хоолонд орохоор яарсан нь тодорхо болж байх шиг. Ж.Эрдэнэбатын кабинетыг огцруулахаар болсон МАН-ын бүлгийн гишүүд бараг бүгдээрээ сайд болох санаархалтай байгаа сурагтай. Харин Т.Аюурсайханы хувьд шинэ Засгийн газрыг чадавхжуулах талаар онцгой анхаарах ёстой болохоос хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо орох шиг явдал байж болохгүй гэж үзэж, үүнийгээ илэрхийлж байгаа аж. Ерөнхий сайдад гэхэд Н.Энхболд, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар, Сү.Батболд гэхчлэн нэр дуулдаж байна. Өвөрхангай нутгийн гурав болох Д.Сумьяабазар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар Шадар сайдын албыг булаалдаад нэгдсэн шийдэлд хүрэхгүй байгаа гэнэ.
Ерөнхий сайдад нэр нь дуулдаад байгаа Ү.Хүрэлбаатар унавал Сангийн сайд болох нь бараг тодорхой болсон бололтой. Өөрийгөө Бурхнаас заяагдсан байнга л Батлан хамгаалахын салбарын сайд болохын төлөө төрсөн хүн гэж үздэг Ж.Энхбаяр Б.Бат-Эрдэнийг албан өрөөгөө өгөхийг хүлээсэн шиг суугаа гэлцэж байна. Өвөрхангайн С.Чинзориг Нийгмийн хамгааллын сайдаас өөр яаманд сайдаар очихгүй гэдгээ илэрхийлжээ.

Сайдын жагсаалт цаашид бүр ч сонирхолтойгоор үргэлжилж, томилгоонууд бараг дордох нь. Тодруулбал, “Их засаг” Их сургуулиар овоглогддог Н.Учрал хэмээх залуухан гишүүн шинэ засагт БСШУ-ны сайдаар ажиллана гэнэ. У.Хүрэлсүхтэй том тохироо хийж, Боловсрол, шинжлэх ухааны салбарыг толгойлохоор болсон аж.

Н.Учралын араас Х.Нямбаатар гэх сүйхээтэй, овжин зальжнаараа нэрд гараад байгаа гишүүн Хууль зүйн сайдаар ажиллана гэчихсэн явж байх юм. Сонгуулийн үеэр О.Магнайд тархиа хага цохиулж “үхэнгээ алдсан” гэж дуулиан дэгдээсэн тэрбээр гишүүн болсныхоо дараа УИХ дахь ахмадуудтай үзэн тарж, үүнийгээ хэвлэлээр зарлаж байсан цөстэй залуу.
Бие даагч байж, сөрөг байр сууринаас өөрт ашигтай мэх хийж сурсан Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайдад , Эрүүл мэндийн сайдад ТВ5-ын Сарангэрэл, БХБ-ийн сайдад “Банхар” хочтой Батзориг, Ш.Раднаасэд Эрчим хүчний сайд болно гэнэ. Өмнө нь Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Г.Занданшатар эргээд сууриндаа суух бололтой.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ