Facebook Twitter youtube
В.И.ЛЕНИН ИХЭР БАЙЖЭЭ
2017-09-8 өдөр 05:32

lenin ahLenin iherllllЗөвлөлт улсыг үндэслэгч Владимир Ульянов Ленин төрсөн ихэр ахтай байсныг та мэдэх үү? Өмнө нь энэ нууцыг зөвхөн цөөн тооны хүн мэддэг байсан бөгөөд Владимир ч Сергей гэдэг ахтай гэдгээ нууж байсан билээ. Саяхан түүх судлаачдын гарт хоёр ихрийн хамтдаа авахуулсан гэрэл зураг орсон аж. Харамсалтай нь, Ленинийг нас барсны дараа Сталин түүний ахын тухай мэдээллийг ор мөргүй болгох үүрэг өгчээ.
Сергей аав, ээжийнхээ хайртай хүүхэд, хамгийн эрх нь байжээ. Володягаас огт өөр хүн байв. Амьтанд хайртай, дээд боловсрол олж авсныхаа дараа махан хоолноос татгалзсан гэдэг. Хувьсгалт үзэл бодолтой Володятай санал хийлэхгүй байсан учраас Сергей 16 насандаа гэрээ орхин Уфа мужид очиж суурьжээ. Тэнд нутгийн үзэсгэлэнт бүсгүй Зухратай гэрлэв. Тухайн үед хижиг өвчин айхтар тархаж байсан учраас эцэг, эх, дүү нь хуриманд нь ирээгүй байна.
30 насандаа Сергей Ильич худалдаа наймаагаар муугүй хөрөнгөжсөн нэгэн байлаа. Тосгоныхоо хамгийн царайлаг гурван бүсгүйг эхнэр болгон авчээ. 1905 оны бослогын дараа хувьсгалчдад хөрөнгө мөнгө дутагдаж эхлэв. 1906 оны хоёрдугаар сард Владимир Ильич Ленин хөрөнгөлөг ахдаа хандан туслалцаа хүсчээ. Ах нь ч хамаг байдгаа худалдаад мөнгө болгож, хувьсгалт тэмцлийг дэмжих мөнгийг хүргэхээр Петроград руу холын аяндаа гарчээ.
Октябрийн хувьсгал ах, дүү хоёрыг хамтад нь байлгав. Ленин ахынхаа үгийг хэзээд сонсдог байжээ. Энэ хоёр усны дусал шиг адилхан байсан учраас заримдаа хөгтэй явдал тэдэнд тохиолддог байсан гэнэ. Ах Сергей нь Кремль рүү орох бичиг баримт авахаар зургаа авахуултал тэрхүү үнэмлэхэн дээр Владимир Ильич Ленин хэмээн биччихсэн байжээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ