Facebook Twitter youtube
Жүжигчин Г.Мөнхжаргал олон улсын кино наадмаас хоёр шагнал авлаа
2017-09-6 өдөр 04:59

MunkhjargalGegeen MuzaЖүжигчин Г.Мөнхжаргал 14 дэх удаагаа зохиогдож байгаа Дундад улс, Өвөрмонголын тал нутгийн соёл, байгалийн тухай богино киноны наадамд өөрөө найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон  “Лонх” киногоороо оролцож, тус тэмцээний хамгийн гол номинаци болох Шилдэг найруулагч, Шилдэг кино шагналыг гардан авчээ.
Жүжигчин Г.Мөнхжаргал “Black Box” театрын нүүр царай болсон жүжигчин гэдгийг театр урлаг сонирхогчид сайн мэднэ. Г.Мөнхжаргал жүжигчин Г.Алтаншагай, “Шинэ үе”-ээр овоглогддог жүжигчин Отгоо, Ганбаа, Батуушка, Сөрөлт, Хулан нартай СУИС-ийн нэг ангид сурч төгссөн. Н.Ганхуяг багшийн удирдлаганд СУИС-ийг төгссөн нэг ангийнхан дотроос драмын, хошин урлагийн олон сайн жүжигчид төрсөн билээ. Драмын төрөлд “BlackBox” театрын жүжигчин Г.Мөнхжаргал, УДЭТ-ын жүжигчин Тогтохжаргал нар амжилттай ажиллаж яваа. Ингээд та бүхэндээ Г.Мөнхжаргалын найруулж, гол дүрд нь тоглосон “Лонх” богино хэмжээний киног сонирхуулж байна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ