Facebook Twitter youtube
20 жилийн хойно
2017-09-5 өдөр 03:14

UrnaaaurnaaaaaaaaaaaaaЖүжигчид үе үеэрээ төрдөг гэдэг. Нэг үе УДЭТ-ын нүүр царай болж явсан жүжигчин О.Энхтуул, С.Өлзийхүү, У.Уранчимэг гурав ёстой л тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу бүсгүйчүүд. Үзэгчдийн нүдэнд гурван ихэр шиг харагддаг болтлоо хамтдаа байсан бүсгүйчүүдийн зам 2000 оноос салсан. Жүжигчин С.Өлзийхүү хошин урлагийн ууган хамтлаг “Өнгөт инээд” хамтлагаа сонгож зүтгэсэн. Харин О.Энхтуул, У.Уранчимэг хоёр УДЭТ-т үлдсэн ч жүжигчин О.Энхтуул бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдгийг харуулж нөхрийнхөө нутаг Германд суурьшаад удлаа. У.Уранчимэг УДЭТ-т галаа манаж үлдээд 10 гаруй жил болсон ч өнгөрсөн жил гэнэтхэн театраасаа гарч, нөхрийнхөө үүсгэн байгуулсан “Хувьсал” продакшнд ажиллаж байгаа. Нөгөө “үхэх мөрөөрөө үхэхгүй хүүхдийн малгай өмсөж үхлээ” гэдэг онигоо шиг, гарах мөрөөрөө гарахгүй Д.Ганцэцэг, А.Ганчимэг хоёрыг араасаа чирч гарсан билээ. Жүжигчин Г.Урнаагийн нөхөр “Хувьсал” продакшндаа ажиллаж байгаад төрийн албанд орж, ҮДБЭЧ-ын дарга болсон. Харин эхнэр У.Урнаа нь төрийн мэдлийн УДЭТ-аас гарч, хувийнхаа продакшнд ажиллаад байр нь солигдсон билээ.
Нэгэн үе УДЭТ-ийн нүүр царай болж хамаг гол дүрд нь тоглодог байсан сайхан бүсгүйчүүд хошин урлагт ч хамтдаа тоглож явлаа. Найзууд амьдралын эрхээр холдсон ч сэтгэл нь салдаггүй. Ойрноос гурван жүжигчин бүсгүй О.Энхтуулыг эх орондоо ирэх үед нь уулзаж залуу нас, уран бүтээлээ дурсан ярьдаг бололтой.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ