Facebook Twitter youtube
Төрийн банкны хамт олонд Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаны хүмүүс талархал илэрхийллээ
2017-09-3 өдөр 05:10

U6Hurelsukh61bf0d082a7013e1great2017 оны 7 дугаар сард манай орны нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн гал түймрийн аюулаас хүн ам, мал амьтад, хүрээлэн буй орчныг авран хамгаалах, учирсан хохирлыг арилгах үйлсэд Төрийн банкны ажилтан, албан хаагчид сэтгэл зүрхээрээ нэгдэж, “Хандивын аян”-ыг Төрийн банкны нийт ажилтан албан хаагчид өөрсдөө санаачлан эхлүүлж, эх орныхоо онгон дагшин байгаль дэлхийг авран хамгаалах үйлсэд 10 сая төгрөгийн хандив өргөн, дэмжин ажилласан билээ.
Тэгвэл өнөөдөр Онцгой байдлын Ерөнхий Газрын төв байранд гамшигтай тэмцэх үйлсэд эх оронч идэвх санаачлага гаргаж, Монгол Улсын үндсэн хуулинд заасан иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлж бусдыгаа манлайлан оролцсон хамт олон, хувь хүнд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлэх үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

 

Тус үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Шадар Сайд, Улсын Онцгой Байдлын Комиссын дарга У.Хүрэлсүх болон Онцгой Байдлыг Ерөнхий Газрын удирдлагууд Төрийн банкны хамт олонд талархал илэрхийлэн “Талархлын бичиг” өгснийг Төрийн банкны Бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбасүрэн гардан авлаа.

Төрийн банкны хамт олноос нийт иргэдээ ой, хээрийн гал түймрийн аюулаас сэргийлэн анхаарал болгоомжтой байхыг уриалж байна.

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ