Facebook Twitter youtube
Топ Болормаа шавьтайгаа
2017-08-28 өдөр 01:54

Bolormaa shavitaigaaЭ.Одгэрэл аминчхан, загварын шоунд орох үеэрээ ганцаарчилсан бэлтгэл тайзан дээрээ хийчихээд явдаг бол, Топ модель Д.Болормаа “Монгол модель” агентлаг байгуулан 300 шахам гарын шавьтай болж, гадаад дотоодод цахиур хагалсан сайн загвар өмсөгч олныг бэлдсэн. Саяхан болж өнгөрсөн MNTM шоуны шөвгийн дөрөвт үлдсэн дөрвөн бүсгүйн гурав нь Топ Болормаагийн амин биш, жирийн шавь нар гэж бодохоор хичнээн ур чадвартай, өгөгдөлтэй багш болох нь мэдэгдэнэ.
Ганц хүүгээ сайхан өсгөж, үрийнхээ үрийг үзэж ачаа тэвэрсэн эмээ болсон “Топ” Болормаа олны өмнө төдийлөн гардаггүй. Харин саяхан гадаадын тэмцээн уралдаанд олон удаа амжилттай оролцсон мисс Б.Гүнзаяа “Топ” багштайгаа авахуулсан зургаараа гоёв. Эмээ болсон Д.Болормаа 20 гаруйхан настай, хонгор зүстэй шавиасаа ч илүү стильтэй, илүү чамин харагдаж, мөнхийн залуу моделийг хүмүүс бишрэв.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ