Facebook Twitter youtube
“Хувьсал”-ын хүчирхэг хүүхнүүд
2017-08-8 өдөр 03:09

19074992_1498687716868351_657223377_n19046955_1498687623535027_1371036941_nУДЭТ-ийн жүжигчин У.Уранчимэг эр нөхрөө ҮДБЭЧ-ын дарга болоход улсын ажлаа өгч, хувийнхаа “Хувьсал” продакшныг удирдахаар болсон. Б.Цоггэрэл, У.Уранчимэг хоёрын охин насанд хүрч яваа. У.Уранчимэг сайн ханийн түшигт өдий зэрэгт яваа гэж ярьдаг. “Хувьсал”-ын нүүр царай болсон эрэгтэй жүжигчин О.Мөнхдалай нэг үе фото моделиор ажиллаж явсан, хүчит бөхийн удамт бүсгүй Ё.Зулгэрэлтэй амьдарч гурван хүүхдийн аав ээж болсон сайхан эр.
“Хувьсал”-д жин дардаг жүжигчин Д.Ганцэцэгийн хань ижил бурхны оронд морилж, хоёр хүүгээ ганцаараа өсгөдөг сайн ээж. УДЭТ-ийн сайн жүжигчин байсан Д.Ганцэцэг одоо нутгийнхаа ах “Женко” Баттулгыг дэмжин Баянхонгорт ажиллаж, МУГЖ болох урлагийнхны хамгийн түрүүнд нэр нь яваа гэж яригддаг.
У.Уранчимэг, Д.Ганцэцэг хоёрын хайртай дүү залуу жүжигчин А.Ганчимэг, үе тэнгийнхээ залуу жүжигчин Энхүүштэй үерхэж, хөөрхөн охинтой болсон ч хамт амьдраагүй. Хөөрхөн охин А.Ганчимэгийг Балхжавын хүү найруулагч Б.Чингүүнээс эхлээд эргүүлэх залуу олон, хамгийн сайн залуутай гэрлэж, ханийн хайр халамжинд умбаж амьдарна гэтэл одоохондоо ганц бие, охиноо өсгөж байна. Тэгэхээр амьдрал таашгүй. Гэхдээ А.Ганчимэг, Д.Ганцэцэг хоёр амьдралаа авч явахдаа түүртсэн шинжгүй, нүүр дүүрэн мишээл цацруулан үеийнхээ өрх толгойлсон бүсгүйчүүдэд урам, эрч хүч өгч амьдардаг

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ