Facebook Twitter youtube
Г.Шийлэгдамба 5 жил хоригдох ял сонсчээ
2017-08-4 өдөр 05:19

shiilegdambaСүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Идэр, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганхуягийн Шийлэгдамба, мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбосүрэнгийн Ганчимэг, 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Осорын Даваасүрэн, Энхээгийн Гантулга нарт холбогдох эрүүгийн /2015 0100 0161/ дугаартай хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан тус шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр эхлэж, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хянан шийдвэрлэж дууслаа.
Уг шүүх хуралдаанаар:
Ганхуягийн Шийлэгдамбад 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 1сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
Гомбосүрэнгийн Ганчимэгт 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Монгол Улсын эрүүгийн хуулийн 268 дугаар сарын 268,1 дэх хэсэгт зааснаар Төрийн захиргааны албан тушаалд ажиллах эрхийг 1 жилийн хугацаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 19,200,000 төгрөгийн торгох ял,
Осорын Даваасүрэнд:2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Энхээгийн Гантулгад 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэлээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ