Facebook Twitter youtube
Ардын уран зохиолч онгиров
2017-08-2 өдөр 04:54

pu_badarch_02Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуайн бие нь тааруухан сураг сонсогдсоор удсан. Саяхан Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт орж, энгийн, зөөлөн үгээрээ Ерөнхийлөгчийн сонгууль гээд талцаж улайрсан залууст сайхан сургаал үг хайрлалаа. Тогтоож авах эсэх нь залуусын толгой мэдэх хэрэг байх.
Нас нь 80 гарсан П.Бадарч гуай дандаа намба зааж сургаал айлдаад байхгүй ээ. Хааяа хоржоонтой үг хэлж, хүмүүсийг амыг нь ар дээр гартал инээлгэхээ шахдаг хошин шогийн мэдрэмжтэй. Яруу найрагч Цоодолын Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг нартай үеийн юм шиг тоглон хөгжилддөг Пунцагийн Бадарч гуай “ Би Ц.Хуланг аваад сууж болж байна, харин Цоодолын хүргэн байх л хэцүү байна” гэж онгирчээ.
Тэрчлэн П.Бадарч гуай, яруу найрагч Б.Ичинхорлоотой баахан оюутан охид тойруулчихсан таарч, хошой Болор цомтон бүсгүй Ардын уран зохиолчид хацраа өгч үнсүүлэх гэтэл “Цаанаа жаахан хүлээж бай, чамаас залуухан охидтой байгааг харахгүй байна уу” гэж “золигтсон” гэдэг.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ