Facebook Twitter youtube
Аварга минь, АН-даа нэг, МАН-даа нэг байх шиг ээ
2017-08-2 өдөр 03:48

SukhbatМонголд уртаашаа, өргөөшөө ганцхан дээлтэй гуравхан хүн байна гэнэ. Нийтийн дууны “загалмайлсан эцэг” МУГЖ Завханы Батсүхийн өөрийнх нь дуулж амьдруулснаар ээж нь ногоон торгон дээлээрээ өчнөөн жил гоёсон, ганц ногоон торгон дээлтэй гэнэ. Зууны манлай бөх Баянмөнх аваргын хүргэн хүү ганц хүрэн тэрмэн дээлтэй аж. Тэрчлэн нэрт засуулч Халтмаа гуайн хүү ганц хар одончүү дээлтэй, түүгээрээ хичнээн ч жил гоёж явааг ард түмэн ч тоолж чадахаа байсан юм байх. Анх 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намд дуулиантайхан элссэн ч удалгүй МАН-д орж, бүр УИХ-ын болсон А.Сүхбат аваргыг “Гандуу дээлтэй А.Сүхбат минь, АН-даа ч нэг, МАН-даа ч нэг байх шиг ээ…Баясаатайгаа нэг Гармаатайгаа нэг байх шиг ээ…” гэж ард түмэн дуулах болсон гэнэ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ