Facebook Twitter youtube
“Гурван охин” гунхсаар
2017-07-27 өдөр 02:18

Gurvan ohin“Гурван охин” хамтлагийн бүсгүйчүүдийн 33-ны төрхөм орж, удахгүй 34 нас хүрнэ. Гэвч тэд хань ижил, үр хүүхэдтэй болох гэж яарахгүй байна. Хамтлагийнхнаасаа насаар арай бага Г.Анхмаа, жүжигчин Т.Билэгжаргалтай хамт 7 жил амьдарч, хөөрхөн охины аав ээж болоод хоёр тийшээ холдон одлоо. Г.Анхмаа хуучнаар Соёлын коллежийн оюутны байранд аав ээжийн хамт амьдарч, оюутнуудын захиа зурвас зөөсөөр хайр сэтгэлийн явдлыг үеийнхнээсээ эрт мэдэрсэн гэлцдэг. Хоёр хүүтэй айлд бэр болон амьдарч, охиныг нь орлон хоол цай зэхэж, гэрийг нь цэвэрлэн, хадамдаа үнэлэгдэж явсан Г.Анхмаа хурим найр ч хийж амжилгүй Т.Билэгжаргалаасаа салсан. Одоо ганц бие ээж. Ганц бие Г.Анхмааг “Монгол газар”-ын Мянганбаяр, Худалдаа хөгжлийн банкны захирал Орхонтой нэр холбон яригдаж байсан үе ч бий. Хамтлагийн ахлагч Соко “Никитон”-ы Батчулуунтай болзож, хотын төвөөр машин, мотоцикльд нь сундлан давхиж явсан удаатай. “Никитон”-ы Баачка дахин амьдрал зохиож, хоёр хүүхдийн аав болчихоод байхад Соко ганцаараа гунхсаар. Хамтлагийн гишүүн Г.Ану нь “АПУ”-гийн Батхүүгийн бэр болох шахсан ч аз дутсан. Мөн “Эко констракшн”-ы Нямдаваатай болзож байсан гэдэг. “Гурван охин” хамтлагийнхан 30 насны босго алхсан ч 25 настнуудаас дутахгүй биеэ авч явж, эрчүүдийн анхааралд өртсөөр явна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ