Facebook Twitter youtube
“Якуза” Нора
2017-07-27 өдөр 01:27

NoraЗагвар өмсөгч Д.Оюунномин буюу Нора 10 гаруй жил Сингапурт, Европын орнуудад загвар өмсөн, моделиор ажиллаж яваад эх орондоо ирсэн. Төрмөл модель гэж болох Д.Нора баруунд хамгийн өндөр амжилт үзүүлсэн, Милан, Парис, Нью Йоркт бүгдэд нь ажиллаж амьдарч, загвар үзүүлж явсан. Европ, барууны стандартад хамгийн дөхүү монгол модель учраас сая MNТМ шоунд шилэгдэн оролцож, шүүгээр нь ажилласан байх. Биеийн галбираа ягштал хадгалж, хэзээ ч загварын тайзан дээр гарахад бэлэн амьдардаг, ясны модель Д.Нораа хагас нүцгэлэхээс хэзээ ч айдаггүй. Ихэвчлэн гадаад далайн эрэгт амарч, ажил амралтаа зохицуулж чаддаг Нора усны хувцастай зургаа зоримог олон нийтийн сүлжээнд тавьдаг. Энэ удаа шивээсээ ил гаргаж, “Хэдийгээр олон жилийн өмнө хийсэн алдаа ч гэсэн би энэ шивээсэндээ хайртай яагаад гэвэл миний мах цусанд шингэж миний нэгэн хэсэг болсон учраас…” гэж тайлбарлалаа. Япончууд биедээ шивээстэй хүнийг халуун рашаан, саун бассейнд оруулах дургүй гэдэг. Манай шилдэг модель Нора Японд очвол якуза шиг харагдаж, халуун рашаанд амрахад жаахан бэрх байж магадгүй.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ