Facebook Twitter youtube
Шөвгийн дөрөв
2017-07-25 өдөр 02:38

Undrakh 4 shooUndrakh showТоп модель Ч.Ундрах хамгийн олон жил загвар өмсөж байж энэ өргөмжлөлд хүрсэн, загвартаа үнэнч моделийн нэг. Өөрөө загвар үзүүлэхийн хамт, загвар өмсөгч бусад охид бүсгүйчүүдийн нүүрийг будаж амждаг сайн нүүр будагч. Одоо Ч.Ундрал “зэрэг нэмж” өөрийн гэсэн нэрийн шоу хийх болсон. Анх 2015 онд хийсэн энэ шоугаа одоо дахин хийлээ. Ч.Ундрах 30 нас хол гарсан хойноо гэнэт үеийнхнээсээ цойлж, ажил үйлс нь өөдрөг байгаа нь хамтран амьдрагч, бага хүүхдийнх нь эцэг Г.Гансүхтэй салшгүй холбоотой. Өмнө нь Топ модель Ч.Туяацэцэгтэй хэдэн жил хамт амьдарсан Г.Гансүх загварын мэдрэмжтэй. Тиймдээ ч хайртай бүсгүйгээ дэмжиж, Ч.Ундрах ч илүү эрч хүчтэй ажиллах болсон билээ. Топ модель Ч.Ундрахын шоуны гол чимэг нь 4 топ модель О.Пүрэвдулам, Энхчулууны Сэлэнгэ, С.Ариунгэрэл, Х.Бадамгэрэл болж байна. Залуухан топ модель бүсгүйчүүд бөхчүүд шиг жил бүр “барилддаг” байсан бол эд гарцаагүй шөвгийн дөрөвт үлдэхээр туршлагатай модель болсон билээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ