Facebook Twitter youtube
Ерөнхийлөгчийн хүүг эхнэрээс нь салгасан гэх Б.Янжиндулам Солонгост киноныхоо нээлтэнд оролцлоо
2017-06-27 өдөр 01:42

YanjaaaБНСУ-ын Үндэсний их сургуульд жүжигчний мэргэжлээр сурч төгссөн Б.Янжиндулам ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг эхнэр Т.Даримагаас нь салгасан гэж яригдаж байгаа. Б.Янжиндулам саяхан жүжигчин Г.Ундармаагийн “Амьдралоги” кинонд тоглосон. Түүний тоглолтыг хүмүүс сонирхож байсан ч залуу жүжигчдээс онцгойрч ялгарч чадаагүй. Б.Янжиндулам одоо Солонгос улсад “Yongsun” киноныхоо нээлтийн ажиллагаанд оролцож яваа.Монгол дээлээр гоёх дуртай залуу жүжигчин Б.Янжиндулам Торго салоны урласан дээлээр гоёжээ.
YanjindulamӨмнө нь залуу жүжигчин Б.Янжиндулам бидний Солонгосын олон савангийн дууриудаас сайн мэдэх ахимаг насны жүжигчинтэй хамт драмын жүжигт тоглосон, Тэрээ энэ тухайгаа “Миний хувьд хэзээ ч төсөөлөөгүй боломж таарсан. Солонгосын кино драмын алдартай найруулагч Paк Jong Hee гэдэг эрхэмтэй би Солонгосын үндэсний урлагийн их сургуульд сурдаг монгол оюутан гээд танилцаж байсан. Тэрээр надад энэ жүжигт ирээд проб өгөөч гэдэг санал тавьсан. Бас л тэнцэхгүй байх даа гэж бодож байсан. Пробоо өгөөд тэнцээд жүжгийн уншлагадаа ороход нөгөө миний зурагтаар үзэж багаасаа шүтдэг байсан жүжигчид бүгдээрээ сууж байсан. Яана аа оюутны ширээнээсээ салаагүй би ийм мундаг хүмүүстэй яаж тоглох юм бэ гээд шоконд орж байсан шүү. Солонгосын Үндэсний театрын жүжигчид болон И Сүн Жэй тэр бүтээл дээр ажиллаж байсан. Энэ бүтээлд тоглосон нь миний хувьд маш том аз байсан төдийгүй их зүйлийг сурч ойлгосон карьерын хувьд ч их нөлөөлсөн. Солонгосын алдарт жүжигчин И Сүн Жэй гэхэд л надад яг ач охин шигээ хандан тусалдаг байсан. Би тэр уран бүтээл дээр ганцаараа оюутан бас хамгийн бага нь байсан болохоор бүгд л намайг өхөөрддөг, тусалдаг, кофе, шоколад барьж ирээд л урам өгдөг байсан. Би хэдийгээр гадаад иргэн тэр тусмаа оюутан байсан ч тэд намайг тэнд ганцаардах мэдрэмжийг огт төрүүлээгүй. Артур Миллерын “The Crucible” гэдэг дэлхийн хэмжээний том жүжиг. Одоогоор манайд тавигдаагүй бүтээл. Би тэр жүжигт туслах дүрд буюу нэгэн охины дүрийг тоглосон. Дан ганц яриа гэхээсээ илүүтэй үйл хөдлөл ихтэй дүр байсан. Найман настайгаасаа спортын гимнастикаар 9 жил хичээллэн Монгол Улсын шигшээ багийн тамирчин, багийн ахлагч байсан. ОУХМ цолтой болохоор гайгүй бйасан” гэж ярьсан удаатай.
Өнгөрсөн хоёрдугаар сард Солонгост их сургуулиа дүүргэж, эх орондоо ирсэн Б.Янжиндулам экс ерөнхийлөгчийн том хүү Э.Батшугартай холбоотой гэж яригддаг.
Э.Батшугар, Батж.Батбаяртай хамтран “Гутал” ХК-ийг эзэмшдэг бизнесмэн Төмөрийн охин Дариматай хайр сэтгэлийн холбоотой болсоор удлаа. Багаасаа Америкт амьдарч, дунд, их сургуулиа Америкт төгссөн Т.Дарима элдэв маяггүй, даруухан эрхэмсэг сайхан бүсгүй. Тиймдээ ч Н.Энхбаяр үндэсний удирдагч гэгдэж, Монголын хаан байх үед Э.Батшугар Т.Дариматай үерхэж, экс ерөнхийлөгч 2012 онд “оймсоо гозолзуулан” ачигдахад Э.Батшугарын хажууд байж охиноо хамт угтан авсан. Тэр зун АТГ-ынхан Н.Энхбаярын бэр, нялх биетэй Т.Даримагийн гэрийг нэгжиж байсныг хүмүүс сайн санаж байгаа. Э.Батшугарынхаа аавыг мандан бадарч, бас орон шоронд хоригдож байх үед ч хамт байж, хамтдаа нэгнээ тулж түшиж явсан сайхан хосын харилцаанд цав суусан бололтой. Гэхдээ энэ нь түр зуурын үл ойлголцол, багаасаа үерхсэн хосууд тийм амар салчихгүй гэлцэж байна. Сонирхуулахад Б.Янжиндулам МУГЖ Ч.Бат-Эрдэнэтэй садан төрлийн холбоотой.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ