Facebook Twitter youtube
Хичнээн зодолдсон ч үс хэвээрээ
2017-06-27 өдөр 01:34

Yaj ch zodoldson us heveereeМонгол кинонд дүрээ амьдруулж, бодит байдалтай зохицох сэтгэл дутаж, хөөрхөн дүрээр дэлгэцэнд үлдэх гэсэн хүсэлтэй бүсгүйчүүд олон болсан. “Муушгийг заавал таван гар тоглох албагүй“ кинонд хөдөө нутгийн ядарсан малчин бүсгүйн дүрд П.Шүүдэрцэцэг хиймэл сормуус зүүж, үсээ буржийлгаж үсчнээс дөнгөж сая гарч ирсэн аятай тоглосон. Уулын мухарт хаана тийм бэлэн үсчин байх билээ. “Удам” кинонд тоглосон С.Сэрчмаа хөөрхөн харагдах гээд нүүр будалт хийлгэсэн хойноо нуугдаж байгаад нүүрээ цагаан болгож, сормуусаа будаж, хөмсгөө тодруулдаг байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг.
Сүүлийн үед манай кинонууд зодоон цохион, алаан хядаан гаргах дуртай болсон. Ихэвчлэн зодоонтой кинонд тоглодог залуу жүжигчин Алтаншагайг “Том ах” гэж нэрлэх болсон байна билээ. “Том ах” цусаа гартал, цамцаа урагдтал зодолдсон ч үс нь янзаараа.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ