Facebook Twitter youtube
Бутач хүүхэд гэдгээрээ бахархдаг бол гивлүүр зүү, Арабад очиж амьдар
2017-06-19 өдөр 03:29

Dashbalbar zahiaНэрт яруу найрагч О.Дашбалбарын орчлон дээр орь ганц охин юм шиг аашилдаг, алхам бүртээ алдарт найрагчийн нэрийг барьж явдаг, цөөнгүй хүний танил болсон нэг бүсгүй бий. Пунцагбалжир агсны хүү, Г.Дэлгэрмаа бүсгүйг хүчиндсэн гэх шуугианд өртөхөд тэр хүүхний нэр нь хавчуулагдаж явсан. Харин сүүлийн үед нэрт найрагч О.Дашбалбарын албан ёсны гэр бүлийн отгон охин Дашбалбарын Дэжидмаа энэ явдлыг эсэргүүцэн бичиж, олны хэл амны бай болж явна. Аргагүй биз, авааль гэргий, гурван хүүхэд нь байсаар атал аавынх нь нэрийг хайр найргүй ашиглаж, сүүлдээ хэдэн ундаа, жижиг зуушнаас “зарсан” тухай шүүмжилж бичихээр хэн ч дургүйцнэ. Цогтой найрагчийн охин юм чинь амнаас нь энэ зэргийн үг унах.
Албан ёсны, хууль ёсны гэр бүл хаана ч “number one” байдаг. Гэтэл авааль эхнэр Борхүүхэн юм хэлэхгүй байсаар нууц амраг нь ил гарч, эцэст нь “хууль бус” хүүхэд нь ингэж “даам гарч” доромжилж байгаа биз. Борхүүхэн ч, аавынхаа нэр сүрээр амьдарч үзээгүй том охин Д.Мөнгөндалай, ганц хүү Д.Гангабаатар нь юм дуугардаггүй. Энэ тухай үг сөрж дуугаръя гэвэл Монголын шилдэг нийтлэлчдийн нэг Дашбалбарын Мөнгөндалайд үг, үсэг цаас, хэвлүүлэх талбар хаана ч олдоно. МУИС-ийн багш, Монголын сайн чамбай хуульчдын нэг Д.Гангабаатар ч үг дуугардаггүй. Харин үүнээс илүү яаж тэсэх вэ, отгон охин Дашбалбарын Дэжидмаа “тэсэрлээ”.
Ээж, охин Халтар, Индра хоёрын хэвлэлд байн байн ярьдгаар 1985 оны 12 дугаар сарын 22-нд найрагчтай танилцсан юм байж. Баян ядуу, хэн бүхэнд тохиолддог нууц явдал, нууц амрагийн явдал эхэлж. Охин Д.Индрагийн хэлснээр анх танилцахдаа нэрт найрагч Халтар гэдэг нөхөртэй, хоёр хүүхэдтэй эмэгтэй “1000 жил хайрлана” гэж амлаж. Нэрт яруу найрагч байтугай ямар ч эр хүн нууц амрагтаа хэлэх л үг.

 Харин О.Дашбалбар агсан аав ээж нь хадаг сүй тавьж, ёсолж төрлөн бэр буулгасан авааль эхнэртэйгээ насаараа амьдарсан. 1985 онд намын батлах хүчтэй байсан ч цогтой найрагч О.Дашбалбар намын батлахаар “хүлүүлж”, гэр бүлтэйгээ үлдэх хүн биш. Аваал гэргий, гурван хүүхдээ орхиод, гэрлэлтээ цуцлуулаад явъя гэвэл адуу чөдрөө тасдахаас амархан асуудал. 1990 он гарлаа, нийгмийн шилжилт эхэлж, хүн бүр эрх чөлөөгөө эдэлж, олон гэр бүл албан ёсоор салцгаасан. Энэ үед нэртэй найрагчдын нууц амраг ч ил цагаан ил гарч, “эрх чөлөө”-гөө эдэлсэн. Хүмүүс Халтар, Оюунханд гэдэг нууц амраг байдаг гэж ярьж эхэлсэн. Энэ үеэр ч нэрт найрагч гэр бүлээ орхисонгүй, албан ёсны баталгаатай хэвээр. 1996 онд УИХ-ын гишүүн боллоо, мөн л гэр бүлээ хадгалж үлдсэн. 1996 онд УИХ-ын гишүүн болохдоо том охин Д.Мөнгөндалайгийнхаа нөхөр Алтангэрэлийг туслахаар авч ажиллуулж байсныг хэн хүнгүй мэднэ. Алдартай найрагч албан ёсны гэр бүлээсээ хэзээ ч салаагүй. 1998 оны намар бие нь муудаж, сар гаруй эмнэлэгт хэвтсэн. Энэ үедээ ч гэр бүлийн асуудлаа хөндөөгүй.
Харин 2007-2008 оноос Д.Индра гэдэг бүсгүй гарч ирж, О.Дашбалбарын амин хайртай охин болохоо тунхаглаж эхэлсэн. Үнэхээр л аавын хайртай охин бол нэрийг нь байн байн дурсан ясыг нь өндөлзүүлэн энэ тухай яримааргүй. Угаасаа дурсахаар ч, гайхуулахаар ч амьдрал биш. Гэр бүлтэй хүнд ээж нь дурлаж, албан ёсны гэр бүлтэй, гурван том хүүхэдтэй хүнээс хүүхэдтэй л болсон явдал. Манай улс олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг Арабын орон биш. Хоёр гурван эхнэртэй эрд очих дуртай бол тэр хүүхэн, охин гивлүүр зүүж энэ тухайгаа ярих ёстой. Хууль бол хууль, харин хүний сэтгэлийн асуудал, сэтгэлийн гүндээ, нууц амраг нь нууцаараа үлдэх ёстой байх. Харин ээж охин хоёр энэ явдлаараа бахархдаг ч юм шиг гаж явдал газар авлаа. Халтар эмч нөхөртөө хүүгээ үлдээж, том охиноо дагуулсаар гэр бүлээ орхисон гэдэг. Гэтэл дагуулж ирсэн Бибишийн Уянга гэдэг 40 гарсан хүүхэн нь Дашбалбараар овоглочихсон даналзаж яваа нь бурхан болоочийн авааль гэргий, гурван хүүхдийг нь дэндүү дорд үзсэн, доромжилсон хэрэг биш үү. Нууц амрагийн явдал баригдвал эхнэрүүд нь улаан галзуу очиж, нүүр амыг нь самардаж, үс гэзгийг нь зулгаасан явдал бишгүй гардаг. Харин нэрт найрагчийн авааль гэргий, ингэж галзуу бар шиг загнаагүй, амандаа ус балгасан юм шиг явснаараа нэгэн хүүхнийг даврааж, эцэст нь энэ байдалд хүрсэн бололтой.
Д.Индра гэдэг бүсгүй бурхан болооч найрагчийн нэр зургийг цахимд хайр найргүй тавих атлаа, төрүүлсэн хоёр үрийнхээ зургийг огт гаргадаггүй. Хамгийн хайрлах ёстой зүйл бол гэр бүл. Тиймээс ч гэр бүлийн зургаа олон нийтэд хамаагүй цацах дуртай хүн цөөн. Хайртай хүүхдүүдийнхээ зургийг тавьдаггүй мөртлөө, гурван хүүхдийн эцэг, авааль гэргий нь амьд сэрүүн яваа нэртэй найрагчийн нэр зураг, захиаг яасан их дэлгэнэ вэ? Ингэхэд Индрагийн хоёр хүүхдийн нэрийг мэдэх хүн байна уу. Цахим хуудсаа хувийн амьдралаа дуурсгах талбар болгосон бол нөхөр, хүүхдээрээ ч гайхуулах ёстой биз дээ.

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ