Facebook Twitter youtube
Баянхонгор аймгийн МАН-аас сонгуульд шударгаар өрсөлдөхийг бусад улс төрийн намуудад уриаллаа
2017-06-18 өдөр 07:26

BatjargalӨнөөдөр Баянхонгор аймгийн МАН-ын хорооны Дэд дарга, Сонгуулийн штабын менежер Г.Батжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойших хугацаанд тус намын нэр дэвшигчийн эсрэг хийгдэж буй хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлэл хийлээ.
Тухайлбал, МАН-ын гишүүд, дэмжигчдийн нэрийг барин иргэд рүү утасдаж, “МАН-аас ярьж байна. Хэрэв та манай нэр дэвшигчийг дэмжвэл бид танд мөнгө өгнө” гэж хэд хэдэн удаа ярьсныг иргэд МАН-ын хороо, сонгуулийн штабд мэдээлжээ. Тиймээс тус намын сонгуулийн штабаас уг асуудлыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад ханджээ.
МАН иргэдийн итгэлийг хуурах, саналыг худалдах бодлого, мөнгө ч байхгүй гэдгийг тус аймгийн МАН-ын Дэд дарга Г.Батжаргал энэ үеэр хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэлээ.
Харин энэ мэт бусармаг үйлдлээ Ардчилсан намынхан гардан гүйцэтгэж байгааг баримтаар тогтоожээ.

Тодруулбал, Баянхонгор сумын дөрөвдүгээр багийн иргэн, Ардчилсан намын гишүүн Ёндондаш цагаан өнгийн Приус маркын авто машинтай гудамжаар явж Х.Баттулгыг дэмжихийг ятгаж, 20 мянган төгрөг тараасныг баримтжуулж холбогдох газарт шалгуулахаар ханджээ.
Тиймээс Баянхонгор аймгийн МАН-ын хорооны Дэд дарга Г.Батжаргал бусад улс төрийн намуудыг сонгуульдаа шударгаар өрсөлдөж, бодлогоо ард түмнээрээ хэлэлцүүлэхийг уриаллаа.

Өмнө нь мөн МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын эсрэг үйл ажиллагаа удаа дараа гарч байжээ.

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын Баянхонгор сумын хоёрдугаар багт байрлах сурталчилгааны самбарыг зургадугаар сарын 14-15-нд шилжих шөнө эдвэж, сүйтгэжээ. Уг хорлон сүйтгэх үйл ажиллагаа хоёр өдөр дараалан хийгдсэн байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.10 дахь заалтыг зөрчиж бусдын эд хөрөнгийг санаатай устгах гэмт хэргийн шинжтэй үйлдэл ажээ.

Мөн АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабаас Богд суманд сурталчилгаа хийхдээ, “Хэрэв Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдвол улсын хэмжээнд ипотекийн зээлээс бусад цалингийн, тэтгэврийн гэх мэт зээлийг иргэд, зээлдэгчээс чөлөөлж төр хариуцан барагдуулна” гэжээ. Энэ нь мөн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.4 дэх хэсэгт заасан Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээ хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчжээ.

2017 оны зургадугаар сарын 13-14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын АН-ын гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Баасангийн Мэндбаяр эхнэрийн хамт 57-29 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгааны гэрийг дайрч, санаатайгаар эвдэж гэмтээсэн байна. Уг үйлдэл нв Монгол Улсын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээх, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл юм.

Баянхонгор сумын тавдугаар багт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгаанд явахаар бүртгүүлсэн тээврийн хэрэгсэл дээр наасан наалт болон нэр дэвшигч М.Энхболдын зургийг хүчээр булаан авч,урж гэмтээсэн үйлдэл гаргаж мөн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл 70.10 дахь хэсгийг ноцтой зөрчжээ гэж Баянхонгор аймгийн МАН-ын сонгуулийн штабаас мэдээллээ.

 

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ