Facebook Twitter youtube
Төрийн тэргүүн болж төр, засгаа төвхнүүлэхийг Баянзүрхийнхэн хүслээ
2017-06-15 өдөр 09:33

TOK_5800_9671247178Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын Баянзүрх дүүргийн иргэдтэй хийх уулзалт Бөхийн өргөөнд үргэлжиллээ. Нийслэлийн хамгийн томд тооцогддог, 300 мянга гаруй хүн амтай энэ өнөр дүүрэгт 2016 оны орон нутгийн сонгуулиас хойш Засаг дарга нь төрийн тамгаа авч чадахгүй байгаад тэд бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа. Ийм тодорхойгүй байдал иргэдийн амьдралд ч нөлөөлж байгааг дүүргийн ахмад настан хэллээ. Тиймээс нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг төрийн тэргүүн болж, хууль бус үйл ажиллагааг зогсоож, том, бага гэлтгүй төр, засгийн ажлыг төвхнүүлэхийг хүсч буйгаа баянзүрхчүүд илэрхийлж байлаа.

TOK_5763_9665713104TOK_5733_9657510694TOK_5686_9654869448Бөхийн барилдаан, нийтийн дуучдын тоглолтын үеэр л битүү болдог Бөхийн өргөө өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжигч, сонгогчдын хөлд дарагдлаа. Энэхүү уулзалтад тус дүүргийн ахмад буурлууд, эмэгтэйчүүд ээжүүд олноор ирсэн харагдана. Тиймээс нэр дэвшигч Миеэгомбын Энхболд мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа үеэрээ эхчүүд, ээжүүдийн асуудлыг онцгойлон анхаарч байгаа талаараа дуулгасан. УИХ-ын даргаар Миеэгомбын Энхболд ажилласан жил хүрэхгүй хугацаанд төрүүлсэн хүүхдийн тоогоор эхчүүдийн ажилласан жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэх хуулийг баталсан. Түүнчлэн ахмадууддаа ач санах хуультай болох талаар АН олон жил ярьсан ч хийж, хэрэгжүүлж чадаагүй.

Тэгвэл 10 орчим сарын хугацаанд Монгол Ардын Нам ахмад настнаа харж, хамгаалах хуультай болсон юм. Миеэгомбын Энхболдын төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа хийх ажлын мөрийн хөтөлбөрт Ахмадын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг тодорхой тусгасан талаар танилцууллаа.

 МУГЖ Т.Ариунаа: Түмэн олон өнгөтэй, өөдтэй явахын хариуцлагыг М.Энхболдод үүрүүлцгээе

 viber image_9523356004-Монголчууд бид төрийн тэргүүнээ сонгох өндөр босгын өмнө ирээд байна. Ерөнхийлөгчийн сонгуульд Миеэгомбын Энхболдыг дэмжих хэд хэдэн шалтгаан бий. Монгол Ардын намаас Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, итгэл, үүрэг хариуцлага хүлээлгэж байна. Монголчууд бид 2016 оны сонгуулиар Ардын намд итгэл өгсөн. Тэгвэл Монгол Улсын төрийн “сургуульд” ном ёсоор нь сурсан энэ хүнд төрийн жолоог атгуулах ёстой гэж бодож байна. Төр улсаа эвтэй байлгаж, санхүү баялгаа зөв зохицуулж, гадаад ертөнцөд өнгөтэй, түмэн олон өөдтэй явахын хариуцлагыг Миеэгомбын Энхболдод үүрүүлцгээе. Та бүхний сонголт мэргэн байх болтугай.

М.Даваасүрэн: Мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа хийх боломжийг нь олгох хэрэгтэй

 Davaasuren-Миеэгомбын Энхболд төрийн байгууллагад 30 жил ажилласан туршлагатай, өндөр боловсролтой, Монгол Ардын Намыг хөл дээр нь босгосон хүн гэсэн гурван үндэслэлээр би энэ хүнийг дэмжиж байгаа юм. Гэтэл нөгөө хоёр нэр дэвшигч нь боловсролгүй, дээр нь Монгол Улсыг доромжилсон үйлдэл хийж байгаад харамсаж байна. Жишээ нь, гаднын улс орнууд Монгол Улсыг аваад явах боловсролтой хүн энэ улсад байхгүй юм уу гэж хэлэх болов уу гэж эмзэглэж байна. Миеэгомбын Энхболдын мөрийн хөтөлбөр нь Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөртэй нийцсэн. М.Энхболдоо дэмжиж мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа хийх боломжийг нь олгох хэрэгтэй.

Д.Мөнгөнчимэг: Монгол төрийн өндөр босгод нийцнэ

DSC_1886_9618523257-Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшиж байгаа Миеэгомбын Энхболд улсын өндөр албан тушаалд олон жил ажилласан хүн. Тиймээс энэ хүн цаашид Монгол Улсыг хөгжүүлээд явах чадамжтай гэж үзэж байгаа. Монгол төрийн хүн түшигтэй, тулхтай хүн байх ёстой. Миеэгомбын Энхболд даргын хувьд буурь суурьтай, ноён нуруутай хүн гэж боддог. Төрийн тэргүүн байхад тохирсон хүн. Баянзүрх дүүргийн иргэддээ М.Энхболдыг сонгоорой гэж уриалж байна.

Б.Гансүх: Ноён нуруутай, бүтээлч хүн дээ

DSC_1884_9612342111-Миеэгомбын Энхболд Монгол төрийн ноён нуруутай, улс орныг авч явж чадах боловсролтой хүн. Залуусын зовлонг ойлгодог, дэмждэг хүн гэж би олон хүнээс сонсож байсан. Тиймээс залуус руу чиглэсэн олон ажил хийнэ гэж итгэж найдаж байна. Төрийн тэргүүний өндөр босгыг давж, шалгуурт тэнцэх хүн учраас дэмждэг.

 

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ