Facebook Twitter youtube
“ОДОО САЛХИ ЭРГЭСЭН”
2017-06-14 өдөр 00:26

47444jjЕрөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт иргэд, сонгогчидтой уулзан мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Танхим дүүрэн, коридор дүүрэн, гадаа талбай дүүрэн уулзалтын талаар нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Би Өвөрхангай аймагт, энэ танхимд олон уулзалт хийж байлаа. Энэ удаагийнх шиг ийм олон хүнтэй байгаагүй. Ийм дэмжлэг үзүүлж байгаа та бүхэндээ баярлалаа” гээд өөрийн хөтөлбөрт туссан гол заалтуудаа, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан. Иргэдийн хувьд АН засагласан дөрвөн жилд гурван их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн Монголбанкны асуудлыг, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсан шийдвэрийг яаралтай хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллах талаар сонирхож байв. Өвөрхангай аймгийн хувьд өнгөрсөн 2016 оны шат шатны сонгуулиар МАН-д бүрэн итгэл хүлээлгэсэн. Өөрөөр хэлбэл, бүх шатны сонгуульд МАН-ын дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлбөрийг дэмжсэн гэсэн үг. Иймээс ч энэ мөрийн хөтөлбөрийн гол автор нь болсон МАН-ын дарга Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгчөөр сонгох ёстой гэж үзэж байгаа аж. УИХ-ын гишүүн С.Чинзориг энэ талаар “Ерөнхийлөгчийн сонгуульд МАН зайлшгүй ялах хоёр шаардлага байна. Эхнийх нь өвөрхангайчууд бид сонголтоо баталгаажуулах ёстой. УИХ, аймаг, суманд МАН ялалт байгуулсан. МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг иргэд сонгогчид та бүхэн итгэж дэмжсэн. Тэгвэл энэ мөрийн хөтөлбөрийг боловсруулсан хүн нь М.Энхболд дарга. Тиймээс Ерөнхийлөгчөөр сонгогдвол УИХ, Засгийн газартайгаа хамтран мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж улам бүр нэмэгдэнэ. Хоёрт, монголчууд бид алийн болгон эмээлийн хоёр бүүрэг шиг буруу харж явах вэ. Талцаж, хуваагдах биш, эвлэж, нэгдээд явах цаг болсон. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой. М.Энхболд дарга энэ чиглэлээр онцгой анхаарч ажиллахаа мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн байгаа. Тэр эв нэгдлийн төлөө байдаг хүн. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж, гаднаас нь харахад үхрийн бөөр шиг танхимтай яаж ажилладаг байна гэж бодохоор байсан үе бий. Яагаад гэвэл Засгийн газарт нь буруу ишилсэн сүх шиг Б.Жаргалсайхан, М.Энхсайхан, Л.Гүндалай гээд улс төрийн таван намын дарга байсан шүү дээ. Тэгвэл энэ бүх хүнийг нэг дор зангидаж, нэг Засгийн газарт ажиллахдаа эв нэгдлийг хангаж, их ажлыг амжуулсан” гэж тодотгосон билээ.

unnamed(3)Үнэхээр ч Миеэгомбын Энхболдыг Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд зөвхөн Өвөрхангай аймагт л гэхэд ихээхэн бүтээн байгуулалт өрнөжээ. Зах зухаас нь дурдахад Хархорин-Хужирт чиглэлийн автозам, Арвайхээр-Баянхонгорын замыг тавьсан, 640 хүүхдийн сургууль барьсан гээд олон ажлыг амжуулсан байдаг. Одоо ч УИХ-ын даргын хувиар, эрх баригч МАН-ын даргын хувиар Өвөрхангай аймаг руу хийх хөрөнгө оруулалтад онцгой анхаарал тавьдаг аж. Тухайлбал, 2017 оны төсвийн тодотголыг батлахад Өвөрхангай аймагт мах боловсруулах үйлдвэр барихад 3 тэрбум төгрөг суулгаад байгааг С.Чинзориг гишүүн хэлж байв. Түүнчлэн Арвайхээр хотод дулааны цахилгаан станц барих заалтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулсан гэдгийг ч хэллээ. Өврийн сайхан хангай нутгийн иргэд энэ удаад УИХ, орон нутгийн сонгуулиар өгч байсан саналаа баталгаажуулж, сонголтоо хэдийнэ хийчихсэн гэдгээ нэр дэвшигчид хэлж байлаа. “Монголчууд бид хоёр удаа АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийг сонгосон. Одоо салхи эргэсээн” гэж байсныг эцэст нь тодотгоё.

Ахмад багш Д.Отгонбаяр: “Хүмүүжлийн өргөө” байгуулна гэсэн заалт их таалагдсан

jjyyy555-Би энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг сонгоно гэж шийдсэн. “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөртэй нь бүрэн танилцсан. Бусад хүмүүсийнхтэй нь ч харьцуулж харсан. Монгол гэр бол монгол айл өрхийн амьдарч ирсэн үндэсний сууц. Монгол гэрт нэг нам, эвсэл орж байж л өнгөтэй өөдтэй байх болов уу. Ерөнхийлөгч гэдэг айлаар яривал өрхийн тэргүүн. Өрхийн тэргүүн ямар байхаас тэр айлын амьдрал ахуй хамаардаг. Тэр ч утгаараа гурван нэр дэвшигчээс Миэегомбын Энхболдыг эхчүүд, ээжүүд бид дэмжиж байгаа. Дэмжих болсон бас нэг шалтгаан нь хүүхдийн хүмүүжил, монгол хүн болж төлөвшүүлэх чиглэлээр “Хүмүүжлийн өргөө” байгуулна гэсэн заалт мөрийн хөтөлбөрт нь туссан байна лээ. Энэ бүхэн надад их таалагдсан.

Шатарчин Г.Мөнхгал: Итгэдэг учраас түүнд саналаа өгнө

iututm554-Үсрэнгүй хөгжилд хүрэхийн тулд бидэнд хожлын нүүдэл хэрэгтэй байна. Ийм нүүдэл хийхэд иргэд бидний сонголт их чухал нөлөөтэй. Бид олон улстай ойлголцож чадах, улс орноо удирдаж явах тийм хүнийг л Ерөнхийлөгчөөр сонгох ёстой. Миний хувьд Миеэгомбын Энхболд ахыг энэ бүхнийг хийж чадна гэдэгт итгэдэг. Итгэдэг учраас түүнд саналаа өгнө.

Х.ТЭРГЭЛ

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ