Facebook Twitter youtube
Монголын барилгын үндэсний ассоциаци Миеэгомбын Энхболдыг дэмжихийг уриаллаа
2017-06-13 өдөр 07:16

19141515_1070814486383589_1990462306_nЭнэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын барилгын үндэсний ассоциациас барилгын салбарыханд төдийгүй хөрөнгө оруулагчдад таатай орчин, төр засгийн тогтвортой байдлыг бүрдүүлж чадах нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж саналаа өгөхийг барилгачид болон иргэд, сонгогчдодоо уриаллаа.

Миеэгомбын Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрт “Хямралыг цэгцлэнэ, итгэлийг сэргээнэ, үйлдвэржилтийг тэргүүн ээлжинд анхаарна” гэсэн нь эдийн засгийг сэргээж, тогтвортой байдлыг бүрдүүлнэ гэдэгт Монголын барилгын үндэсний ассоциацийнхан итгэлтэй байна. Сүүлийн жилүүдэд бий болсон улс төрийн харгарал, тэмцлийн нөлөөгөөр барилгын салбарын 6000 гаруй аж ахуйн нэгжээс 1000 нь үйл ажиллагаа явуулж байна. Бүтээн байгуулалтын салбарт ажилладаг 100 мянга орчим ажилчны 60 хувь нь ажилгүй байгаа аж. Тиймээс бизнесийн түншлэгч, хөрөнгө оруулагчдад төрийн тогтвортой байдал, оновчтой бодлого, эрх зүйн таатай орчинг бүрдүүлж чадах тулхтай, ноён нуруутай, дадлага туршлагатай Миеэгомбын Энхболдыг дэмжихийг уриалж байна гэжээ.

О.Анир

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ