Facebook Twitter youtube
Б.Хорлоо: Хүнээ бодож саналаа өгөөрэй
2017-06-13 өдөр 02:20

хорлоо_7553236109
Монгол Ардын Нам бол монгол түмний нам. Тиймээс би улстөрийн ууган хүчин болох Ардын намынхаа нэр дэвшигчид саналаа өгнө. Энэ намын түүхийг бид сайн мэднэ. Сүүлийн үеийн залуучууд намын үүх түүхийг сайн мэдэхгүй байж магадгүй. Олон жилийн турш ачааны хүндийг үүрч, хүнд үеэс гаргаж явсан түүхтэй. Одоо ч нийгэм, эдийн засаг хүнд байгаа энэ үед Монгол Ардын Намынхан засаг тэргүүлж ард түмнийхээ төлөө зөв бодлого хэрэгжүүлж, эхнээсээ эдийн засгийг сэргээж эхэлсэн. Миеэгомбын Энхболд хувь хүнийхээ хувьд төлөв даруу, төвшин хүн дээ. Эр хүнд байх эрхэм чанар Миеэгомбын Энхболдод л бий. Залуусыг нам гэж ялгахгүйгээр хүнээ бодож саналаа өгөөрэй гэж уриалмаар байна.

Т.Нямсүрэн: Бидний өмнөх сонголт алдаагүй, одоо ч алдахгүй
нямсүрэн_7541292013-Бид одоо Монгол Ардын Намд итгэсэн шиг итгэл хүлээлгэх хэрэгтэй. Өнгөрсөн оны сонгуулиар бүрэн итгэж, УИХ-д олонхи болгосон хүмүүс бол бид. Бидний сонголт алдаагүй гэдгийг Монгол Ардын Намынхан харуулж, эдийн засгийг нэмэх рүү оруулж, ам.долларын ханшийг тогтворжуулсан. Цаашид ч олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Түүнд нь хүч нэмэх, ойлголцож ажиллах тэргүүн хэрэгтэй. Тиймээс Миеэгомбын Энхболдод саналаа өгөөрэй.Д.Батсүх: Өөр намын хүнийг Ерөнхийлөгч болгоод одоо ямар ч амжилт олохгүй

батсүх_7527025565-Гэр бүлээрээ Монгол Ардын Намыг дэмждэг. УИХ, нийслэлд Монгол Ардын нам олонх болсон энэ цаг үед өөр намын хүнийг төрийн тэргүүн болгоод ямар ч амжилт олохгүй. Хоорондоо зөрчилдөхийн нэмэр. Тиймээс олонхийн хүнийг төрийн тэргүүнээр сонгочихоод тэднээс хариуцлага нэхсэн нь дээр.

Л.Мөнх-Отгон: Анхны сонголтоороо Ардын намыг сонгоно

мөнхотгон_7529691482-Би анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, Миеэгомбын Энхболдод саналаа өгөх гэж байна. Өнгөрсөн жил сонгуулийн насанд хүрч, УИХ-ын сонгуулиар Монгол Ардын Намыг дэмжсэн. Сонголт хийхдээ нам гэхээсээ илүү хувь хүн болон мөрийн хөтөлбөрийг нь харах нь зөв гэж үздэг.

Д.Номин: Х.Баттулга худлаа ярьдаг

Номин_7538419337-Нэр дэвшигчдийн намтар, үүх түүх, мөрийн хөтөлбөрийг уншиж үзсэн. Телевизээр ч хангалттай гарч байна. Үүнээс дүгнэлт хийхэд, Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын хувьд дотоод, гадаадын их дээд сургуульд суралцаж, мэдлэг боловсрол эзэмшсэн. Харин С.Ганбаатарын тухайд тийм, ийм сургуульд сурч байсан гэснээс төгссөн, дүүргэсэн гэсэн зүйл байхгүй. Х.Баттулга Чонжинболдогт байдаг Чингис хааны морьтой хөшөөг дэлхийд ганцхан байдаг гэж ярьж байгаа харагдсан. Биднийг гадагшаа гарч, юм үзээгүй гэж бодоод байгаа юм шиг байгаа юм. Өвөрмонголын Ордост Чингис хааны хөшөө, есөн баатартайгаа байдгийг би мэднэ. Х.Баттулга нэг талаараа монголчуудаа тэнэг болгож, нөгөө талаараа өөрийнхөө мэдлэггүйг харуулж байна. Энэ мэт үйлдлээс нь харахад Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Миеэгомбын Энхболд давуу байж чадаж байгаа учраас дэмжихээр шийдсэн.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ