Facebook Twitter youtube
М.Энхболдыг элдэвлэх нэрийдлээр АН Х.Баттулгыг унагах уу
2017-06-12 өдөр 02:11

2017-05-04-1Муу нуухаар сайн илчил гэж үг бий. Нэр дэвшигчдийн өнгө тодорхой болов бололтой. М.Энхболдыг урлаг, спортынхон дэмжиж байгаагаа илэрхийлж, паадгар алхаж буй бол Х.Баттулга намынхныхаа дэмжлэгийг ч хүлээж чадахгүй ихэд тэвдэж явна. Сурталчилгаа эхэлсэн эхний өдөр л гэхэд МАН-ын нэр дэвшигчтэй нэг аймагт үдлэв. Сураг сонсох нь ээ, М.Энхболдыг Дорнодод очих тухай Женкод дуулгаагүй гэх мэдээлэл бий. Тиймдээ ч мань хүн МАН-ын нэр дэвшигчийн дараагаар тус аймагт хөл тавьснаас үүдэж, уулзалтад олон хүн ирж чадаагүй гэх юм билээ. Хэнтий аймгаас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн өдрөөс Аса аваргын “Цусыг нь хольж байна даа” гэх халаглал гэх үү, хошигнол олонд тархсанаас бус хувь гишүүн асны тойрогт ажиллаж байгаа мэт мэдээ төдийлөн түгсэнгүй. Түүнээс хойш Женког уулзалт хийх сургаар МАН төрийн албан хаагчдыг “нүүлгэдэг” гэх мэдээлэл тархав.
Гэтэл үнэн хэрэгтээ нам доторх зөрчилдөөн нь З.Энхболдыг хэрхэн унагаж байсан шиг үйлчлээд эхэлсэн гэх яриа чих дэлссэн юм. Шинэчлэлийн хэмээх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаснаас үүдэлтэй АН-ын ан цав томорч, эвлэхээргүй болсон гэхэд хилсдэхгүй. Ямартаа л УИХ-ын сонгуулиар АН-ын фракциуд нэгдэж, багаараа З.Энхболдын эсрэг ажилласан. Тэгвэл энэ ажиллагааны дараагийн бай нь Женко бололтой. Тиймдээ ч орон нутаг дахь уулзалт нь “эзэнгүйдэж”, төрийн албан хаагчид “барьцаалагдаж” оргон зайлсан тухай мэдээллийг пиарынхан нь тарааж эхэлсэн юм даг уу. Хэдийгээр нэр дэвшигчдээ Н.Алтанхуяг тэргүүтэн гар барьж, амжилт хүссэн ч өмнөх хорсол нь дайлагдаагүй тул “биеэ хөдөлгөх” дурамжхан байгаа нь нээлтийн ажиллагааны үеэр ч ажиглагдсан. Уг нь Р.Амаржаргал нэр дэвшсэн бол гэх халаглал өдгөө ч намынхных нь амнаас цухалздаг. Ядаж л боловсролгүйгээрээ баалуулахгүй байх байсан гэлцэх.
Үнэхээр ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн 66 хувь нь боловсролгүй. Тиймээс МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын хувьд сөрөг мэдээллээр дайрах, давшлах, муучлахыг нь боловсролтой хүний хувьд дааж, тэвчиж, үүрч давах үүрэг хүлээж байгаа нь илт. Сумын Засаг дарга, төрийн албан хаагч сонгогдоход хүртэл чаддаг мэддэг, сурч боловсорсноор нь өрсөлдүүлж, шалгуур, стандартад нийцсэний үндсэн дээр ажилд томилогддог. Тийм ч учраас иргэд үр хүүхдээ сургаж, ажил амьдралтай нь залгуулахын төлөө өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж байж хүүхдээ их, дээд сургуулийн босго алхуулдаг. Эдийн засаг хүнд төлбөрийн чадвар муу ч хүүхдийнхээ боловсролоос гар татаж байгаагүй гэхэд болно. Өдгөө ч хэдэн малаа арилжин байж, хотоо харлуулах шахам сургалтын төлбөрт байдгаа бардаг. Тийм атал Ерөнхийлөгчид боловсрол хэрэггүй падлийгүй гэв үү. Ёстой л хууль надад үйлчилдэггүй юм гэдэгтэй агаар нэг бус уу.
Шулуухан хэлэхэд, Төрийн тэргүүн гэдэг сурлага муутай жаалын албан тушаал биш. Хэдэн жилийн өмнө Женкогийн хэлсэн үг бий. Тодруулбал, өнөөгийн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад нь Женко “Боловсролгүй бөхөөр яадаг юм” хэмээн хээвнэг хэлж байсан удаатай. Гэтэл өөр дээр нь тулаад ирэхээр боловсрол гэдэг шалны алчуурны ч үнэ цэнэгүй болж хувирав бололтой. Мэдээж тэдний хэн хэн нь спортын хүн. Нарийн хэлбэл, бөх. Гэхдээ самбо бөхийн дэлхийн аваргаар Б.Бат-Эрдэнэ гурван удаа болж байсан бол Х.Баттулга ганц удаа аваргалж байсан юм билээ. Энэ үүднээс нь харвал бөхийнхөө чансаагаар гурван шат доогуур гэсэн үг гэлтэй. Үе үеийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өндөр боловсролтой байсныг хэн хүнгүй мэднэ. Гэтэл Женко, С.Молор-Эрдэнэ хоёр боловсролгүй гэж Б.Бат-Эрдэнэ аваргыг муулж байсан түүх өчигдөрхөн мэт.
С.Ганбаатарын тухайд боловсрол хэрэггүй гэж Женко шиг “зүтгээгүй” нь яамай даа гэж талархах. Гэвч мань хүн боловсролгүйгээ нууж, олон нийтийг хуурсан нь хамгийн аймшигтай. Өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж, бусдын толгой дээрх хялгасыг харна гэгчээр сэтгүүлчийн гуравхан асуултад бүдэрч булайгаа дэлгэж, УИХ-ын сонгуульд бүдрэв. Хими үзэж, судлаагүй эмч гэж байдаггүй шиг баклавр эзэмшээгүй магистр гэж байддаггүй хойно.
Сонгууль болдгоороо болоод дуусна гэтэл амьдрал үргэлжилнэ. Гэтэл боловсролтой болохын төлөө яваа залуусын сэтгэл рүү ус цацаж, урд хөршөө үзэн ядах ажиллагааг эрчимжүүлж, өөр зуураа хөлөө жийлцэх нь сонгуулийн утга учир биш байлтай. М.Энхболд бол Хятад л гэнэ. Иймэрхүү хар пиар үе үеийн сонгуулийн үндсэн сэдэв болж ирсэн. Ямартаа л Фенг шүй С.Ганбаатар хятад соёлтой , бол Женко хятад түрийвчтэй, хятад хөрөнгө оруулагчтай гэх яриа цахим ертөнцөд тархав. Зүй нь нэр дэвшигчид бүгд урд хөрштэй ямар нэг сэжмээр хамааралтай юм даг уу.
Монгол туурга тусгаар улс. Тийм байтал дотоод хэрүүлээ савнаас нь халиулж, хавь ойрынхонд нялзаах утгагүй мэт. Хэрэв дээрх хар пиар үнэн байгаад үнэхээр ийм гурван хүн өрсөлдөж буй бол хятад хочтой хүн хортой юу Хятад соёлыг түгээн дэлгэрүүлэгч аюултай юу, эсвэл шаахайтан эзэнтэй, ханзтай түрийвчтэй эх оронч дүр эсгэгч ноцтой юу гэдгийг ухах шаардлагатай бололтой. Ингэж нэгнийгээ хараар будах нь ямар ч үр дүн авчирдаггүйг өнгөрсөн сонгуулийн түүхүүдийг сөхөөд харахад илхэн. Жишээлбэл, анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг мөн л урд хөршийнх гэх цол гуншин өгч байсан ч эцэст нь тэр нь хошигнол болоод өнгөрсөн. Харин ч мань хүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм даг. Дараа дараагийнх нь мөн адил. Н.Багабандийг Хятадаар ярьдаг яах аргагүй хужаа, “Туул ЖинПан”-гийн нууц эзэн гэх мэтээр муулчилсан. Гэсэн ч тэр хоёр удаа сонгогдсон. Ц.Элбэгдоржийг мөн шаахайтан нутгийнх гэж цоллож байлаа. Ээжийнхээ энгэрт мэгшиж уйлаад Ерөнхийлөгч болсон. Өнөөдөр М.Эхболдын ээлж бололтой. Тэр энэ бүх хар пиарын эсрэг зөрүүлж тэвнэ шидсэнгүй. Харин ч боловсролтой хүний нуруутай зангаар тэвчээртэй хандаж байна. Хоч бол хоч. Хэлбэр агуулга хэзээд хүний амьдралд чухал байсаар ирсэн. Магадгүй тэр ингэтлээ гүтгүүлээд ялсан Ерөнхийлөгч болохгүй гэх газаргүй юм даг уу.

Д.ДОРЖ

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ